Эмэгтэйчүүдийн хөгжлийг хэлэлцэнэ

img

Азийн Сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулсны 20 жилийн ой тохиож байна. Энэ ойд зориулсан “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөн-хөгжил” дугуй ширээний хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын Өргөө хурлын танхимд зохион байгуулж байна.

.

Монголд Азийн сан 1993 онд үүссэн цагаасаа эхлэн ардчилал, эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг тасралтгүй дэмжин үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэхүү дугуй ширээний ярилцлагаар олсон ололт амжилтаа дүгнэн цэгнэж, цаашид ч Монгол Улсын ардчилал, жендэрийн хөгжлийг бэхжүүлж,  амжилтад хүрэхэд төр болон төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах стратегийн талаар нээлттэй ярилцах юм.

.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос зохион байгуулж буй уг дугуй ширээний хэлэлцүүлэгт зөвхөн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагаас гадна байгаль орчин, сайн засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  бусад байгууллагуудын төлөөлөл  оролцох юм. Хэлэлцүүлэг “Эмэгтэйчүүдийн хөдөлгөөн үүсэн бэхжихэд үзүүлж байсан хувь нэмэр, ололт амжилт”, “Хүн худалдаалахтай тэмцэхэд Азийн сангаас үзүүлсэн дэмжлэг, олсон  амжилт, сургамжууд”, “ЖЭТБ-ыг хангах тухай хуулийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагаа”, “Гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд үзүүлсэн  дэмжлэг, хамтын ажиллагаа” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явагдана.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ