Орон сууцны халаалт ирэхгүй байгаад иргэд бухимджээ

img

Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт  1019 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүнээс 685 орчим нь буюу нийт саналын 67 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл болоод нийслэл хоттой холбоотой асуудлаар ханджээ. Хөдөө орон нутаг болоод нийслэл хот дахь эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал гаргаж байгаа тухай гомдлыг иргэд ирүүлсэн байна.  Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI зураг авахуулахад дараалал байхгүй байхад л долоо хоногоос ир гэж эмч нар нь дараа буцаан явуулдаг гэж гомдолложээ.  Иргэдэд үйлчлэх цагийн зохицуулалтыг цахим хэлбэрээр дугаар авах үйлчилгээг эмнэлгүүд хэрэгжүүлж байгаа гэж хариулжээ.

1

Нийслэл хоттой холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт нийт 464 иргэд санал хүсэлтээ ирүүлсний олонх нь орон сууцны халаалт, дулаан ирэхгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж барилга баригдаж байна, барилгын ажлын аюулгүй байдал, хамгаалалт, мөн нийтийн тээврийн үйлчилгээ, маршрут, автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд санал хүсэлт, шүүмжлэл ирсэн байна.

1

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
surguuli tsetsrelegt 9 sariin 15 naas dulaan ugnu geed hudlaa bultreed baisan. odoo hurtel alga l bna. chadahgui bol chadahguigee l heleldee.
2013-10-07
санал нэг байна:
Цахилгаан түгээх сүлжээ биднээс мөнгөө өөрснөө авчихаж байгаа шиг ус, дулаан хангамжийн газрууд бас өөрснөө зарсан бүтээгдэхүүнийхээ үнийг авч байвал бидэнд их сайн байна. Тэгээд харин аливаа эвдрэл гэмтэлийг мэргэжлийн өндөр түвшинд засдаг аж ахуйн нэгжүүдийг бий болгож цахилгааны, усны гэх мэтээр ангилан бий болговол орцны зөвлөл тэдэнтэй гэрээ хийж төлбөрт үйлчилгээг чанартай авч байвал зүгээр байна. Одооны энэ СӨХ, Орон сууцны компани нэртэй газрууд оршин суугчидыг тав тухтай амьдруулах бус байнга тав тухыг нь алдагдуулж, нервийг нь бардаг байгууллагууд байна шүү дээ. Иймд эрх мэдэлтэн эвэртэ туурайтангууд минь нийгмийн энэ харилцааг зөв зохицуулах шинэ механизм хэрэгтэй байгааг ойлгож хуульд өөрчлөлт оруулмаар байна.
2013-10-07
zochin:
Oron suutsnii kontor nertei yu ch hiihgui tsalin abaad suuj baidag malnuudiig tatan buulgaach ee.Shuud us tugeeh gazartai l geree hiigeed dulaanaa shiiddeg bolmoor baina.Tegehgui bol bairnuud halaaltaa abch chadahgui,huiten baih tulubtei baina.
2013-10-06