Ингээд амьдарвал яасан юм
Уул уурхай хєгжлийн гарц мєн үү гэвэл мєн. Гэхдээ хэзээ ч мєнхийн биш. Єєрєєр хэлбэл, нєхєн үйлдвэрлэгдэхгүй, сэргээгдэхгүй баялаг маань. Хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед азаар зєв бодлого явуулж чадсан бол хєл дээрээ босч дєнгєх л байх, үгүй бол модоо барьсан гуйлгачин хэвээрээ л байх болно. Хэзээд мєнхийн бидний баялаг болж үлдэх цєєхєн хэдэн зүйл дээр жишээ татан энэ бүхнээрээ хєгжлийн түүчээ тогоруугаа хийвэл яасан юм бэ. Энэ бол мэдээж сэргээгдэх, нєхєн үйлдвэрлэгдэх баялаг. Энэ бидний хєгжин дэвших галт тэрэгний хүчийг сааруулаад байгаа юм.
1
Бидний хамгийн том проблем бол эрчим хүч. Бүхий л салбарын хєгжил дэвшил чухам эрчим хүчнээс л шалтгаална. Эрчим хүчний хангалт манай аль ч салбарт дутуу дулимаг, єндєр єртєг шаардаж байгаа. Хойд хєршийнхєє хэлсэн үнээр шахуу авч баруун аймгуудаа арай л нэг хєлдєєчихгүй жилийн жилд тэсвэрлэж байгаа. Уул уурхайн томоохон үйлдвэрүүд баригдана, түүнийгээ дагаад хот суурин босно. Эмнэлэг, сургууль, үйлчилгээний тєвүүд, орон сууцны хорооллууд гээд эрчим хүчээр л чухамхүү амьсгалах асар том бүтээн байгуулалтууд єрнєнє. Єнєєдрийнхєє хэрэгцээг дєнгєн данган хангаж байгаа эрчим хүчний єндєр єртєгтэй үйлдвэрлэл үүнийг тэсч давж чадах уу. Мэдээж үгүй.
1
Энэ бүх хэрэгцээг хангачих олон ч дулааны цахилгаан станцийг барихаар тєлєвлєж байгаа ч энэ хүнд байдлаас гарах арга замыг бүрэн эрэлхийлсэн гэж бодохгүй байна. "100 жилийн нєєцтэй Тавантолгой бидэнд байхад юу боллоо гэж түүн дээр айж байдаг юм" гэж хээвнэг ярих эрхэм гишүүнтэй ч нүүр тулж явлаа. Арай дєнгүүр гэгдэх сайд нь "нүүрсээ хүрздээд л коксжуулаад л... шатаачихна. Тэгээд л эрчим хvч хангалттай үйлдвэрлэгдэнэ" гэж жишим ч үгүй єгүүлнэ. Арай биш юм аа. Мянга байтугай зуу, зуу байтугай аравхан жилийн дараа гэхэд түүхий нүүрсээр эрчим хүч дулааны эх үүсвэрээ хийхийг хориглох тухай дэлхий дахинаар ид ширүүн маргалдаж байгаа єнєє цагт энэ чинь хєгийн инээдмийн онигоо шиг зүйл шүү дээ. Єнєє маргаашийн ярьж хэлэлцдэг энэ тєсєв тєлєвлєгєєний ард улсын маань ирээдүй улам бүр харлан байна. Эрчим хүчний хомсдлоос гарах гол гарцаа байгалийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болсон ус, салхи, наранд даатгах болсоор энэ дэлхийнхэн удлаа. Мань мэт нь болохоор таг чиг. Таг чиг ч гэж дээ жаахан юм хийсэн л дээ. Гэхдээ ор нэр тєдий л байна шүү дээ.
1
Хэрдээ л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж хэдэн ч усан цахилгаан станц барилаа. Єнєєдєр бүгд л амь голтой тєдий ажиллаж байгааг бид бэлхнээ мэднэ. Тєлєвлєгєє тооцоо нь буруу хийгдсэн, байгаль дэлхийтэйгээ зүй бусаар хандснаас болж тэжээгдэх гол мєрєн нь ширгэснээс үйлдвэрлэл доройтсон гээд түмэн шалтгаан бий. Сэргээгдэх эрчим хүчнээс хамгийн эрсдэлтэй нь болох усаар тэжээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд түлхүү анхаарал хандуулах хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу. Харин мєнхєд тэжээгдэх салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэлд илүү анхаарал хандуулсан бол доо гэж харамсах үе ч байдаг. Гэхдээ бид хожимдоогүй. Хєгжлийн гараан дээрээ түр амсхийж байгаа улс. Одоо л зєв гарцаа тодорхойлж чадвал ирээдүйд хожих хожил маань тєдий чинээ их байх болно.
1
Монгол Улс нарны эх орон. Жилийн 365 хоногийн 300 илүүг нь дээд тэнгэрийн нар ивээж байдаг Азийн ховорхон тэгш єндєрлєг. Нарны эрчим хүчийг ашиглах боломж энэ хэрээр хязгааргүй. Талын малчин умгархан отрынхоо гэрийн дээвэр дээр нарны үүсгүүрийн толь зүүчихсэн байхад мэдээ мэдээллээр тасарна гэж үгүй. Энэ бидний боломж уу. Боломж. Дээрээс нь хэн ч ашигладаггүй шахуу асар уудам тэгш тал, уудам говь цєл маань байна. Яагаад бид уул уурхайгаас орж ирэх мєнгєє барьцаалж байгаад тэнд нарны эрчим хүч үйлдвэрлэх асар том талбай бvхий үүсгүүрийн толинууд байршуулж болохгүй гэж.
1
Нарны үүсгүүрийн хамгийн бэрхшээлтэй нь асар том газар нутаг шаарддагт л байгаа юм. Харин бидэнд тэр газар нутаг нь байна шүү дээ. Яагаад Техас, Невадачууд хот суурингаа атом, дулааны цахилгаан станцаар биш цєл газартаа байрлуулсан тэр том сэргээгдэх эрчим хүчээр хангаад байна вэ. Манай улсын хүн амаас даруй дєч дахин хүн амтай муж улсууд шүү дээ. Гэтэл бидэнд тэдний байгуулсан талбай бүхий нарны асар том генератораас хэдэн арав дахин газар нутаг байна. Энэ боломж биш үү.
1
Нарны эх орон гэж бахархаж болохтойгоо адил Монгол салхины эх орон. Єдрийн дундаж салхины хурд 4-9 метр сек. Тэгээд түүнээс дээш. Техник технологийн хєгжил дэвшлийн хурд єнєєдєр таваас дээш метр секундэнд нь л эрчим хүч үйлдвэрлэх чадвартай аварга том сэнс бvхий хүчин чадалтай цахилгааны станцуудыг нэгэнт буй болгожээ. Монголд хангалттай. Бас л нарны үүсгүүртэй адил томоохон газар нутаг шаардах ч манайд бол бас л энэ нь асуудал биш. Энэ бас л боломж биш гэж үү.
1
Энэ мэтээр сэтгээд зоригтой хєдєлвєл бидэнд Эмирийн щейх шиг баян цатгалан амьдарчих хангалттай эрчим хүч байна. Юун хүн болгондоо арав таван цаас тараах. Дээрээс нь эрчим хүчний энэ үнэгvй шахуу үйлдвэрлэлээр хот сууринаа тэтгээд эхэлбэл хүн болгон л түүхий нүүрс шатаан орон гэрээ бvлээцүүлэх тєдий халааж, єєрсдийгєє ч бусдыг ч хордуулж суудаг гашуун үзэгдэл түүх болж үлдэнэ шүү дээ. Эрчим хүчнийхээ хэрэгцээг хямд, байгаль орчинд эрсдэлгүй, аюулгүйгээр ингэж хангасан тохиолдолд үйлдвэрлэл хар аяндаа хєгжєєд ирнэ. Үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ч хямдарна. Иргэдийн ахуй амьдрал ч илтэд босоод л ирнэ.
1
Эрчим хүчний бэрхшээлээс шалтгаалаад єнєєдєр эрчим хүчний үнэ єндєр үнэтэй ч товхийсэн ажил амьдралтай болсон зvvн аймгийнхныг хойд хєршєєс үргэлж хамааралтай байдаг, XXI зуун гарчихаад байхад єнєєг хүртэл Ильичийн гэрэл үзээгvй баруун аймгийнхны ахуй амьдралтай та харьцуулаад үзээрэй. Дээхнэ говьд хүн болж тєрснєєс хангайд бух болж тєрсєн нь дээр гэсэн ёгт үг байсан бол єнєєдєр эсрэгээрээ үйлчилж байна. Тэгэхээр эрчим хvүний үйлдвэрлэлийнхээ дийлэнхийг сэргээгдэх тал руу нь хандуулах нь єнєєдрийн хувьд ус, агаар шиг сонсогдохгүй ч ус агаар шиг эрхэм зүйл мєнєєсєє мєн шүү.
1
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ