Намдэмүн хаалга нээлтээ хийлээ

img

  Сөүлийн төв дэх Намдэмүн хаалгыг сэргээн засварлах ажиллагаа дуусч нээлтээ хийжээ. Тус хаалга таван жилийн өмнө галд шатан эртний соёлын өв устахад ойрхон болсон юм. Нээлтийн ёслолд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хе оролцжээ. Хатагтай Пак ёслолд үндэсний хувцастайгаа ирсэн нь олон нийтэд ихэд таалагдсан байна.

.

Сэргээн засварлалтад 24,5 тэрбум вон, 35 мянган хүн/цаг зарцуулсан байна. Дархан, мужаан, чулуучин нарын эртний өв соёл, урлагаар  нарийн мэргэшсэн хүмүүс хаалганы мөн чанарыг алдуулахгүйн тулд орчин үеийн багаж хэрэгслээс татгалзаж алх, дархны багаж хэрэглэсэн аж.

.

Намдэмүн (남대문, Өмнө талын том хаалга) Сөүлийн дөрвөн хаалганы нэг. Албан хэрэгт Сүннэмүн гэж бичигддэг. 1398 онд барьсан. Хэд хэдэн удаа сэргээн засварлаж байсан ч галд шатах хүртлээ Солонгосын үндэсний өв соёлын нэг номерт ордог байсан.

.

Хаалгыг 2008 оны хоёрдугаар сарын 11-нд ухаан нь самуурсан нэгэн этгээд санаатайгаар шатаасан юм. Хожим буруутай этгээдийг олж арван жил хоригдох ял өгсөн ч хэтэрхий хөнгөн ял өгсөн гэж ард түмэн таагүй хандаж байв. Харин одоо үнэлж баршгүй түүхийн дурсгалын дэргэд 24 цагийн харуул томилсон байна.

.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Өмнө Их хаалга
2013-06-28