Уул уурхайн яам мэдээлэл хийлээ

img

Уул уурхайн яам сар бүр тогтсон нэг өдөр, нэг цагт сэтгүүлч та бүхэнтэй уулзаж яамны зүгээс хийж, хэрэгжүүлсэн ажлаа танилцуулдаг уламжлалтай. Уг уламжлалын дагуу өнөөдөр “Ил тод уурхай” сэдэвт хэвлэлийн хурал боллоо. Хэвлэлийн бага хуралд Уул уурхай сайд Д.Ганхуяг нарын албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр Уул уурхай сайд Д.Ганхуяг “Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан уул уурхайн салбарыг хөгжүүлэх зорилтуудыг хангахаар салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хэд хэдэн ажлыг хийж байна. Жишээлбэл, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын дэд ажын хэсгийг энэ сарын 19-нд хуралдууллаа. Хуралдаанаар МАК ХХК-иас Адуунчулууны нүүрс шингэрүүлэх төсөл, Эрдэнэт үйлдвэрээс “Цагаан тоос” төсөл, Нүүрсны баяжуулах  үйлдвэр байгуулах зэрэг олон асуудлаар ярилцсан. Мөн Уул уурхайн сайд миний бие өнгөрсөн сарын 22-24 нд Австрали улсад айлчлал хийлээ.  Айлчлалын үеэр тус улсын Засгийн газрын Эрчим хүчний сайд Гери Грэйтэй уулзаж, бүс нутгийн хэмжээний үнийн асуудлаар санал солилцсон. Эцэст нь салбарын боловсон хүчнийг дунд хугацааны сургалтад хамруулж, уул уурхайн салбарын орон нутаг, нийгэмд нөлөө үзүүлэх, сайжруулахад хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн, Швейцарын хөгжлийн агентлагатай байгаль орчныг хамгаалах төсөлд хамтран ажиллахаар болсон” гэв.

Дашрамд дуулгахад, Уул уурхайн сайд өчигдөр Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьжээ.

Уг хуулийн төслийн талаар Уул уурхайн сайд  Д.Ганхуяг хэлэхдээ “Газрын тосны салбар нь манай улсын ирээдүйтэй чухал салбарын нэг болон хөгжиж байна. Энэ үед уг төслийг өргөн барих ач холбогдол өндөр юм. Хуулийн төсөлд энэ салбарын харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага, тусгай зөвшөөрөлтөй холбогдсон харилцаануудыг тодорхой болгож суулгасан. Газрын тос гэсэн ойлголтонд байгалийн хий, шингэн, хатуу төлөвт оршиж байгаа нуурс, ус төрөгчийн нэгдлийн холимогууд ордог. Мөн газрын тосыг уламжлалт ба уламжлалт бус газрын тос гэж ангилж байна. Заншсан нэршлээр бол туухий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосонд байгалийн битум, занар,тослог элс, нүүрсний давхаргын метан хий орж байна. Энэ хууль батлагдсанаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчин тодорхой болж, эдгээр орчны өрсөлдөх чадвар олон улсын дундаж түвшнөөс дээгүүр хэвээр байх болно” гэсэн юм.

Уг хууль батлагдснаар нөөц ашигласны төлбөрийн хувь нь газрын тосонд 5-15, уламжлалт бус газрын тосонд 5-10 болох юм. Тусгай зөвшөөрлийн болон нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг тухайн тусгай зөвшөөрлийн талбай хамаарах сум, дүүргийн, 20 хувийг аймаг, нийслэлийн, 70 хувийг улсын төсөвт тус тус төвлөрүүлнэ. Ашигт газрын тосны Засгийн газарт оногдох хувь хайгуулын болон бүтээн байгуулалтын зардлыг нөхөхөөс өмнө 50–аас доошгүй, нөхсөний дараа 60-аас доошгуй хувь байх ажээ. Гэрээлэгч компаниуд газрын тосны ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд тодорхой орлого оруулдаг байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан байна.

Сонирхуулахад, одоо мөрдөгдөж буй Газрын тосны тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хууль батлагдахаас нэг жилийн өмнө 1991 онд батлагдсан боловч, өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд дорвитой өөрчлөлт ороогүй байна.Тиймээс энэ салбарын хуулийн зохицуулалт хоцрогдож, хуулиар зохицуулагдах учиртай ихэнхи харилцаа нь журам, гэрээгээр зохицуулагдаж иржээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО К:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМ ДАХЬ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУД ШИГ НОХОЙН ЗАМААР ОРОХООС ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-06-28