
Засгийн газар иргэддээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг олгох шийдвэрийг өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг иргэн бүртээ нэмж олгох шийдвэрийг гаргалаа.
Уг шийдвэртэй холбогдуулан давуу эрхийн хувьцааны талаархи доорхи мэдээллийг хүргэж байна.
Давуу эрхтэй хувьцаа
Урт хугацаат санхүүжилтын нэг юм. Зээлийн ба хувьцаат капиталын аль алиных нь шинж чанарыг агуулсан байдаг. Банкны зээл, бондын хүүтэй адил анхнаас нь тогтоосон тогтмол ногдол ашигтай байдаг. Түүнийгээ энгийн хувьцааны ногдол ашиг хуваарилахаас өмнө авах эрхтэй. Мөн уян хатан буюу хөвөгч байдлаар ногдол ашгийг тогтоож болно. Энэ тохиолдолд зах зээл дээрх зээлийн хүүгийн хэмжээтэй уялдуулан тогтоодог ба ихэвчлэн Засгийн газрын үнэт цаасны хүүтэй уялдуулан тогтоодог.
Давуу эрхтэй хувьцаа эзэмшигчийн эрх
1.Компани татварын дараахь цэвэр ашгаас эхлээд давуу эрхийн хувьцааны ноогдол ашгийг, дараа нь энгийн хувьцааны ногдол ашгийг олгоно.
2.Компани дампуурсан тохиолдолд хөрөнгө хуваарлалтыг энгийн хувьцаа эзэмшигчийн ємнє авах эрхтэй.
3.Саналын эрхгїй байдаг.
Давуу эрхтэй хувьцааны давуу тал
- Ноогдол ашиг хуримтлахдах чанар. Энэ нь хэрэв компани бэлэн мөнгөний хомсдлоос шалтгаалаад тухайн жилдээ ногдол ашгийг өгөөгүй бол дараа жилд хоёр жилийн ногдол ашгийг нөхөн төлөх ёстой гэсэн үг юм.
- Нэмэгдэл ашгаас хувь хүртэх боломж. Давуу эрхийн хувьцааг зарим үед ийм шинж чанартай гаргадаг.
Давуу эрхтэй хувьцааны сул тал
- Давуу эрхтэй хувьцаа нь эрэлт бага байдаг. Учир нь хөрөнгө оруулагчид бонд эсвэл энгийн хувьцааг илүүд үздэг.
- Энгийн хувьцаатай харьцуулахад ногдол ашиг нь хязгаарлагдмал байдаг.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ