Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлээс Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан шийдвэрийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүхээс таны үйлчлүүлэгчийг цагдан хорих шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдгээр хүмүүс нэг ч үг хэлэлгүйгээр шалгагдсан. Энэ хугацаанд дуудсан цаг бүрт нь очиж байсан. Нэг ч удаа хоцорч байсан удаагүй. Тийм байхад эдгээр хүмүүсийг цагдан хорих хууль бус захирамж шүүхээс гаргаж байгаад харамсаж байна.
-Та бүхнийг Ерөнхий шүүгчид хандана гэж байсан?
-Тийм ээ. Бид энэ асуудлаар Ерөнхий шүүгчид хандана. Шүүгчийн гаргасан саяны шийдвэр хүчин төгөлдөр болоод захирамж нь гарахаар бид хандах гээд хүлээж байна.
-Ерөнхий шүүгч та бүхний гомдолд хэд хоногийн дотор хариу өгөх ёстой вэ?
-Хэлэлцэх ёстой.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ