Шүүгчийн захирамж гардуулна

img

Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр 12.00 цагт   Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  урт нэртэй хууль хэрэгжүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх шүүгчийн захирамж гардуулж өгөх юм байна. Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн 2010 оны аравдугаар сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний танхимд Засгийн газартай холбоотой нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийн үндэслэл нь Засгийн газар уул уурхайн компаниудад байгаль орчин сүйтгэх боломж олгосон гэж үзсэн байна.

Уг гомдлыг хэлэлцэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний танхимд өнгөрөгч онд болж байгаль орчин сүйтсэнд Засгийн газар хариуцлага хүлээх ёсгүй гэсэн шийдвэр гаргаж байв. Эл шийдвэрийг нэхэмжлэгч талууд эсэргүүцэн шат шатны шүүхэд хандсан билээ.

Харин дээд Шүүх 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр Засгийн газрын нэхэмжлэгчээр татсан хурлын хоёр шатны шүүхээс гаргасан “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, байгаль орчинд үзүүлсэн хохирлыг Засгийн газар барагдуулах үндэслэлгүй” гэсэн шийдвэрийг өөрчилж, 55 дугаар тогтоол, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгох шийдвэр гаргасан юм. Ингэснээр Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Засгийн газрыг шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг хяналтын шатнаас хангах шийдвэр гаргасан билээ.

Гэтэл өнгөрөгч хугацаанд дээд Шүүхийн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлээгүй өдийг хүргэсэн тул Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийнхөн дахин хяналтын шатны шүүхэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу өСүхбаатар дүүргийн шүүгч Н.Оюунтуяа Засгийн газрыг хариуцагчаар татсан шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж байгаа нь энэ юм.

Н.Түвшин

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

deerhi pizdu chinii vhel tun oirhon aisui xa xa xa.
2012-03-14
nice:
nice нэг шүүгч гэлээ байгаль орчны төлөө зүрх нь өвдөж хуулиа биелүүллээ байна
2012-03-14
showdahaa boli:
surtei um be de zahiramj garduullaa ch geh shig. hehe. naadah chiny jiriin huulichiin udur bur hiij bgaa ajil. neg aimaar show hiih umaa. SHuuhiin shiidver yaj ch chadahgui za.
2012-03-13
deerhi pizdu chinii vhel tun oirhon aisui xa xa xa.
irgen:
санаа нэг байна
2012-03-13
monh:
Mongoliin zasgiin gazar haana henii toloo yu hiigeed yavaad bainaa. Zasgiin gazar ene eh oron ard tumniihee toloo ajillahgui gadnii erh ashgiin toloo ajillaj baina.
2012-03-13