Н.Учралын Засгийн газар ''чоно цатгалан, хонь бүрэн''

img

 

Нээрээ л Н.Учралын Засгийн газар арайхийн бүрдлээ, гэхдээ үр дүн, хүлээлт үүсгэх хэмжээний Засгийн газар бүрдүүлж чадсангүй гэж олон нийт тэр ч бүү хэл парламент дотроо тэгж дүгнэж буй.

Н.Учралын танхимыг харахаар улс төрийн бодлогоосоо илүү тохиролцоо, эрх ашиг, хэнийг гомдоохгүй вэ гэсэн тэнцвэр давамгайлсан Засаг бүрдчихсэн. Парламент доторх олонхийн дэмжлэг авч урт настай Засгийн газар байгуулна гэж зорьсон нь ойлгомжтой. Гэхдээ энэ зорилгын төлөө ямар үнээр, хэнийг нэгтгэж байж ийм танхим босгов гэдэг нь л асуудлын гол. Танхим дотор нь хоорондоо үзэл бодлоороо ч, өнгөрсөн намтар түүхээрээ ч зөрчилтэй хүмүүс багтчихсан. Зарим нь өмнө нь нэгнийгээ шүүмжилж, бүр хуулийн байгууллагаар шалгуулж байсан, зарим нь ил тод авлигын сэжигт холбогдож яригдаж байсан хүмүүс. Одоо харин нэг ширээний ард төрийн эрх ашиг гэдэг нэрийн дор эвлэрчихсэн сууж байна. Тэргүүн шадар сайдаар Ж.Энхбаяр, шадар сайд нараар Н.Номтойбаяр, Т.Доржханд нарыг томилсон нь өөрөө улс төрийн том дохио. Эд нарын ард өөр өөр ашиг сонирхол, өөр өөр бүлэглэлүүд бий. Энэ бол нэг чиг баримжаатай баг биш, харин эвлэрлийн эвсэл. Хууль зүйн салбар дээр бүр ч их маргаан дагуулсан томилгоо хийгдлээ. С.Амарсайханыг ХЗДХ-ийн сайдаар томилсон нь хууль бол улс төрчдийн хэрэгсэл болсон гэх шүүмжлэлийг улам өдөөж байна. Хууль зүйн салбар чинь угаасаа итгэл дээр тогтдог. Гэтэл энэ салбар дээр улс төрийн тохироо, хэрэг наймаалцдаг гэх хардлага улам зузаараад байвал иргэдийн төрд итгэх итгэл бүр мөсөн нурна.

Л.Гантөмөрийн хэлсэн үг ч бас онож байна. Сайд нар нь ядаж хийх ажлаа гурваар нь ч болов тодорхой хэлж чадахгүй, хөтөлбөрөө ойлгоогүй байхад мэргэжлийн, цомхон Засгийн газар гэдэг яриа зүгээр л гоё үг болчих гээд байна. Үнэндээ энэ танхимд бодлого ярьдаг хүмүүсээс илүү албан тушаалын жин тэнцвэр хадгалсан хүмүүс олон харагдаж байгаа. Үндэсний аюулгүй байдлын түвшинд ч анхаарах асуудлууд байна гэж анхааруулж байна. Эрчим хүчний хомсдол, Оюу Толгойн хэлэлцээр, Баялгийн сангийн зарцуулалт гээд том асуудлууд дээр энэ Засгийн газар ямар байр суурь барих вэ гэдэг маш тодорхой биш байна. Ялангуяа ирээдүйн хуримтлал руу гар дүрэх оролдлого гарвал улс төрийн том зөрчил үүсэх нь гарцаагүй. М.Нарантуяа-Нарагийн хөндсөн асуудал бүр ноцтой. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх асуудалтай хүмүүсийг танхимдаа оруулж ирж байгаа нь өөрөө том эрсдэл. Замын эхэнд урвагчтай нөхөрлөвөл төгсгөлд гашуун байдаг гэсэн нь зүгээр ч нэг хэлчихсэн үг байгаагүй. Энэ бол Монголын улс төрд олон удаа батлагдсан бодит туршлага. Ер нь бол энэ Засгийн газар танил бохир схемээр бүрдсэн нь худал биш. Хэрэгт холбогдож байсан, нэгнийгээ сэжиглэж байсан, бүр ил далд тэмцэлдэж байсан хүмүүс эрх ашгаараа нэгдчихсэн. Тэгээд тэдний өмнөх асуудлууд ингээд дарагдаж байх шиг байна. Үүнийг л хүмүүс “чоно цатгалан, хонь бүрэн” Засгийн газар бүрдсэн гэж буй. Ер нь бол асар эмзэг бүрэлдэхүүнтэй Засгийн газар Нэг талдаа парламентад олонхийн дэмжлэгтэй ч, нөгөө талдаа дотроо үл ойлголцол, бие биедээ итгэх итгэлгүй хүмүүс нэг кабенитад сууж буй. Энэ зөрчил хэзээ дэлбэрэх бол? Товчхондоо, Н.Учрал улс төрийн хувьд маш эрсдэлтэй нүүдэл хийлээ. Олон хүнийг багтаасан, олон талын ашиг сонирхлыг эвлүүлсэн танхим байгуулсан. Гэхдээ ийм Засгийн газар удаан явдаггүй нэг муу тал байдаг бөгөөд төд удалгүй дотроосоо задарна биз. Яг л С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас дэвтрээ бариад гарч байсан шиг зүйл болохыг цаг хугацаа харуулна биз.

Одоо хамгийн чухал нь сайд нар юу хийх вэ гэдэг байна. Хэрвээ бодит ажил, бодит шийдэл гаргахгүй бол энэ Засгийн газар МАН доторх 30, 38-ын  богино хугацааны эвлэрэл  болоод эцэстээ хагарна. Өөдрөгөөр харвал харин эсрэгээрээ, ашиг сонирхлын зөрчлөө давж бодлогоо барьж чадвал Монголын улс төрд ховор жишээ болж үлдэж мэдэх юм. Гэхдээ одоогийн дүр зургаар бол эхний хувилбар илүү бодитой харагдаж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Robert Alfred:
CRYPTO SCAM RECOVERY SUCCESSFUL – A TESTIMONIAL OF LOST PASSWORD TO YOUR DIGITAL WALLET BACK. My name is Robert Alfred, Am from Australia. I’m sharing my experience in the hope that it helps others who have been victims of crypto scams. A few months ago, I fell victim to a fraudulent crypto investment scheme linked to a broker company. I had invested heavily during a time when Bitcoin prices were rising, thinking it was a good opportunity. Unfortunately, I was scammed out of $120,000 AUD and the broker denied me access to my digital wallet and assets. It was a devastating experience that caused many sleepless nights. Crypto scams are increasingly common and often involve fake trading platforms, phishing attacks, and misleading investment opportunities. In my desperation, a friend from the crypto community recommended Capital Crypto Recovery Service, known for helping victims recover lost or stolen funds. After doing some research and reading multiple positive reviews, I reached out to Capital Crypto Recovery. I provided all the necessary information—wallet addresses, transaction history, and communication logs. Their expert team responded immediately and began investigating. Using advanced blockchain tracking techniques, they were able to trace the stolen Dogecoin, identify the scammer’s wallet, and coordinate with relevant authorities to freeze the funds before they could be moved. Incredibly, within 24 hours, Capital Crypto Recovery successfully recovered the majority of my stolen crypto assets. I was beyond relieved and truly grateful. Their professionalism, transparency, and constant communication throughout the process gave me hope during a very difficult time. If you’ve been a victim of a crypto scam, I highly recommend them with full confidence contacting: Email: Capitalcryptorecover@zohomail.com Telegram: @Capitalcryptorecover Contact: Recoverycapital@fastservice.com Call/Text: +1 (336) 390-6684
2026-04-07
Claudia Memphis:
I want to say a big thank you for not letting me down, I trusted you and your team to help expose the hidden activities of my husband and you delivered, I really appreciate your effort, it is because of you and your team that I'm living freely now, all the thanks goes to Amadeo and his team macprivateinvestigators@gmail.com, they are the best.
2026-04-06