Үс засуулахад хэрүүл тэмцэл ирнэ

img

2025-04-26, Бямба гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

Аргын тооллын: 2025-04-26, Бямба гараг

Наран ургах шингэх: 05:43-19:57

Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ тохиромжгүй.

Аргын тооллын 4 сарын 26, Санчир гараг. Билгийн тооллын 28, Дэлгэрүүлэгч одтой, хөхөгчин үхэр өдөр. ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН ХӨХӨГЧИН ҮХЭР ӨДӨР. 


Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ