"Little Venice" их дэлгүүр нээлтээ хийлээ

Италийн Венец хотын уран барилга, гоо зүйн онцлогийг шингээсэн “Little Venice” хувцасны их дэлгүүр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.
Төслийн гол зорилго нь Венец хотын өвөрмөц уур амьсгалыг Улаанбаатар хотын төв хэсэгт авчирч, түүхэн архитектур, хөшөө дурсгалын гайхамшгийг орчин үеийн дизайнтай уялдуулж буйд оршино.
"Lettle Venice" их дэлгүүр нь нийт 11,000 м² талбайтай бөгөөд 120 гаруй "showroom" төлөвлөгджээ. Үүнээс 5,000 м² нь нийтийн эзэмшлийн талбайд хамаарах бөгөөд ариун цэврийн өрөө, хүүхэд асрах хэсэг, амралтын орчин зэрэг нэмэлт үйлчилгээг багтаасан байна.
Мишээл Сити төслийн ахлах Ц.Будхүү:
"Little Venice" их дэлгүүр нь олон дэд төвийн уулзвар цэгт байршиж байгаа нь хамгийн том давуу тал юм. Хуучнаар Мишээл Экспогийн бүсэд одоогийн байдлаар Улаанбаатар хотын хамгийн том тавилга, барилгын их дэлгүүр, төрийн үйлчилгээний төв, хоолны гудамж, цэцэрлэгт хүрээлэн, боловсрол болон эрүүл мэндийн байгууламж, оффисууд байрлаж байгаа бөгөөд удахгүй автомашины худалдааны төв, олон улсын зочид буудал, интертайнмент гудамж ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Ийнхүү нийт 140,000 гаруй хүний өдөр тутмын хэрэгцээг хангах үйлчилгээний цогц орчин бүрдэх юм”
“Little Venice” их дэлгүүр нь олон улсын стандартын дагуу 6.5 метр өндөр таазтай, хэрэглэгчийн зан төлөвийн судалгаанд үндэслэн 1-р давхарт төвлөрсөн зохион байгуулалттайгаар төлөвлөгджээ. Судалгаагаар хэрэглэгчдийн 95 хувь нь 1-р давхраар үйлчлүүлдэг тул уг зохион байгуулалт нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн, үр дүнтэй шийдэл болохыг онцолж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ