Д.ТРАМП КРЫМЫГ ОХУ-ЫНХ ХЭМЭЭН "ДЕ-ФАКТО" ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ ҮҮ?...

Д.Трамп Украиныг ОХУ-д буулт хийх шахалт үзүүлж байна. Тухайлбал, Дональд Трамп Крымыг ОХУ-ын газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрч үүнийгээ Украид тулгажээ. Тэрээр В.Зеленскийтэй тохиролцох тун төвөгтэй асуудал болж буйг онцлоод улс орноо алдахгүйн тулд “дахин гурван жил байлдах” эсвэл “энхийн хэлэлцээр” гэсэн гарц үлдсэн гэж мэдэгдсэн юм.
АНУ Крымыг ОХУ-ын нутаг дэвсгэр хэмээн “Де-Факто” хүлээн зөвшөөрч буй энэ асуудалд олон улсын дипломатууд санаа зовинож, шүүмжилж эхэллээ. Учир нь АНУ, Крымыг ОХУ-ынх гэж үзвэл БНХАУ Тайвань руу довтлох боломжтой гэж мессежийг дэлхий дахинд өгнө гэжээ. Мөн энэ үйл явцыг хамгийн их анхааран ажиглаж байгаа орон бол БНХАУ шинжээчид онцолж байна.
Лхагва гарагт Лондон хотноо Европ, Украйн, АНУ-ын дипломатууд Орос-Украины дайныг зогсоох, эхнийн хэлэлцээр байгуулах асуудлаар хэлэлцээ хийсэн. Энэ хэлэлцээнд тодорхой ахиц дэвшил гарсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Виткофф, онцолжээ. Мөн талууд энэхүү уулзалтаар Дональд Трамп болон Владимир Путин нарын уулзалтыг товлох эсэхийг хэлэлцсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ