Эмийн бизнест Эрүүл мэндийн сайд нэр холбогдов

img

Чанаргүй, өндөр үнэтэй эмийн бизнесийг зогсоох эрх зүйн орчныг өнгөрөгч парламентаар бүрдүүлсэн. Ингэснээр өвчин, зовлонтой иргэд хямд үнэтэй, чанартай эм хэрэглэх боломж бүрдлээ гэж олон нийт харж байсан юм. 

Гэтэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн бизнест хутгалдаж, бүр иргэдийнхээ зовлонгоор зоолж явна гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн баримт дэлгэн өөрийн сошиал хаягт бичлэг болгон байршуулжээ. Хэвлэлээр Т.Мөнхсайхан хоёр дахин чанартай, хямд эмийг оруулж ирсэн гэж ярьж буй. Харин энэ баримтаа дэлгэхийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн шаардав. 

Эрүүл мэндийн сайд гадны таван үйлдвэрийн 23 төрлий эмийг ямар ч тендергүйгээр оруулж ирсэн баримт Ж.Чинбүрэнд байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хууль зөрчсөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг баримтаа аваад прокурор дээр уулзъя гэв.

Тендерийн тухай хуулинд олон улсын байгууллагаас, хэрвээ уг байгууллагад манай улсад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нь байхгүй бол үйлдлвэрлэгчтэй гэрээ хийх тухай заалт бий. Өрөөр хэлбэл энэ хууль Т.Мөнхсайханыг түрийвчээ зузаатгах биш зовсон иргэдэд хямд чанартай эм оруулж ирээрэй гэсэн утга бүхий заалт гэв.

Т.Мөнхсайхан нь өөрийн биеэр очиж уулзсан эмийн үйлдвэрүүдтэйгээ тендерийн хууль зөрчиж гурван жилийн гэрээ байгуулан 9.6 тэрбум төгрөгийг даатгалын сангаас гаргуулжээ. Тэрээр нийт 120 тэрбум төгрөг авсан болж таарж байна.

Ж.Чинбүрэн: Шагийн үнээр эм авсан баримт чинь бий. Иргэдэд зовлон үүрүүлж иргэдийн зовлонгоор бизнес хийсэн баримтыг нь прокурорт өгнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud
2025-04-25
Эрдэнэдалай Дашбалжин:
Энэ мэтчилэнгий амьтас л иргэдийг хохироож өөртөө их ашиг олохыг хичээдэг..Ямарч шуналтай олон тэрбумаар идэж уух сонирхолтой юм. Төрд хийсэн бүтээсэн зүйлгүй цүнх баригчид л өлөнтдөг юм.
2025-04-25
дорж:
Хүрэлсүхийн бууны нохой энэ Мөнхсайханыг үтэр түргэн огцруулбал таарна.1-р эмнэлгийн захирал байсан. их овортой хогын новш байсан шүү.
2025-04-25
Монгол:
Энэ мөнхсайхан гэж ямар ч сэтгэлгүй-зүтгэлгүй хүнд таалагдах гэж мөнгө олох гэсэн гар байна Зүгээр улс төрөөс яв хувиараа юм аа хийгээд яв
2025-04-25
шалгуул
2025-04-25
Иргэн:
Онцгүй хүн шиг харагддаг
2025-04-25
МАН ыхан зүгээр байхгүй дээ заавал ард түмнийг шулж зовоож зоолдог тэрний нэг жишээ АТГ д шалгуул шалга...
2025-04-25
ЭНЭ ЛАЛАР МАСК 20 МЯНГААР АВЧ БАЙСАН
2025-04-25
Xar zaxiin udam said boloxoor emiig xurtel zugeer bailgaxgui yumaa. Ix unetei emnuud baidag bolson baina lee iim l baijee. Eruul mendeer xurtel toglood bolimoor yum.
2025-04-25