ҮХЦ-ийн даргыг улираах уу? эсвэл...

img

Энэ удаагийн Цэцийн гишүүний томилгоо өмнөх гишүүдийнхээс илүү анхаарал татсан улс төрийн хагарал ихтэй томилгоо болж мэднэ. 

ҮХЦ-ийн даргыг УИХ-ын дарга томилох эрх хуулинд бий. Өмнөх спикер Г.Занданшатарын томилсон Г.Баясгалан энэ удаад улирах уу эсвэл Д.Амарбаясгалан өөрийн хүнээ томилох уу гэдэг асуудлыг хаврын чуулган завсралахаас өмнө шийднэ. Учир нь Г.Баясгалангийн зургаан жилээр томилогдсон бүрэн эрхийн хугацаа ирэх зургадугаар сард дуусаж буй. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд зааснаар Цэцийн есөн гишүүний гурвыг Ерөнхийлөгч, гурвыг УИХ, гурвыг Улсын дээд шүүхээс санал болгон зургаан жилийн хугацаагаар томилдог. Мөн улираан томилж болно.

Тиймээс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга эв найртайгаар томилгоогоо хувааж аваад дуусах уу гэдэг сонин.

Хууль зүй дотоод хэргийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Баясгаланг Цэц рүү өмнөх спикер Г.Занданшатар нэр дэвшүүлэн, УИХ-аас томилж байсан. 

ҮХЦ-дээр хэн очихоос Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын улстөрийн нүүдэл хэрхэх вэ гэдэг хувь заяа шийдэгдэх юм. Тиймээс хэдийгээр УИХ-ын даргад ҮХЦ-ийн даргыг томилох бүрэн эрх хадгалагдаж буй ч Д.Амарбаясгаланд дураар аашлах эрх нам нь өгөхгүй нь лав. 

Шалтгаан нь, 

Баялгийн дахин хуваарилалт улстөрийн хоёр хүчний зодоон болж буй үед Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-аас баталсан хууль Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан руу хөтөлбөл Цэцийн есөн гишүүн учрыг нь олно. Тиймээс тэнд хэнийг суулгах вэ гэдэг анхаарал татах томилгоо мөн.  

УИХ-ын дарга Д..Амарбаясгалан Ц.Мөнх-Оргилыг тийшээ явуулах тохироо хийсэн гэх улстөрийн ''хов'' бий ч эцсийн шийдвэр биш.

Эрх барьж буй намын улстөрийн халаасанд утсан хүүхэлдэй нь болж зусарддаг ҮХЦ-ийн гишүүдийн дээр хөх тэнгэр биш, ЭЗЭД нь бий гэдгийг тэдний өмнө нь гаргаж байсан улстөрийн шийдвэрүүд бэлхэн гэрчилдэг билээ. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayasgalan gedeg xynee Odoo bolison deer.
2025-04-25
Морь Баясаа одоо болсон ! Гэхдээ Мөнх оргил MCS хүн гэдэгийг Яармагийн Янжаа эмээ Долоон буудлын Болдхуяг өвөа хүртэл мэднэ. Дотроос нь залуу зарчимч эрдэмтэн хүн сонговол дээр !
2025-04-25