НДШ-ИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЛЭЭ

НДШ-ИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ САНАЛЫГ 100 МЯНГАН ИРГЭН ДЭМЖЛЭЭ

Нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/ хувь хэмжээг 12 хувь болгон бууруулах саналд 100 мянга гаруй иргэн саналаа өгч дэмжлээ. Ингэснээр НДШ-ийн хувь хэмжээг бууруулах асуудлыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ.

УИХ-ын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд байршуулсан өргөдөл, санал 33 мянган иргэний дэмжлэг авсан тохиолдолд ажлын хэсэг байгуулж, 70 мянган дэмжлэг хүрсэн үед байнгын хороо хяналт, шалгалт явуулах эрхтэй болдог.

Харин 100 мянган иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд УИХ албан ёсоор асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүрэгтэй. Энэ удаад иргэн Б.Батбилэгээс гаргасан НДШ-ийн хувь хэмжээг 12 хувь болгох санал нь гуравдугаар сард олон нийтэд нээлттэй болж, өргөн хүрээнд дэмжигдсэн юм. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэл санал авч дуусгах товтой байсан ч дэмжигчдийн тоо урьдчилан хүлээгдэж байснаас хурдтай өсч, 100,048 иргэн санал өгснөөр заасан босгыг давжээ.

Одоо УИХ уг асуудлыг хэлэлцэх хууль ёсны үндэслэл бүрдэж, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг бууруулах эсэх талаар шийдвэр гаргах үүрэг хүлээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ