АЙЛЧЛАЛ: У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2024-06-24

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

 

 

Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.мирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

 

Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо.

 

Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

 

 

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

 

Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

 

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв.

 

Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

 

Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв.

 

 

Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

 

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.

 

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов.

 

Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.

 

Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

 

Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов.

 

Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.

 

 

Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа.

 

Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн “Нура” оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

 

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.

 

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.

 

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв.

 

Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо.

 

Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.мирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Shuud.mn
Сонин хачин
CECILIE HEGGE:
I can remember how timid I got and "so cold" when I realized 120,000 USD worth of BTC had been stolen from my Digital currency wallet and didn't know what else to do in all honesty. I was trembling! After hearing about Space Spy Recovery, I reached out to them despite having very little faith that they might be of assistance. To my surprise, they were, and I was able to get a more secure account in addition to get my lost money back. Contact them by email at info@spacespyrecovery.pro and soacespy@hackermail.com with any questions about cryptocurrencies. WhatsApp: +1 (657) 543-6038; YouTube: https://youtu.be/m8DDfVwc_lE; Telegram: @spacespy65; Skype: live: cid.2b75b0cf1ce9bf69; Website: https://spacespyrecovery.pro/
2024-08-13
Ингээд зогсохгүй тухайн үед эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрсөн ах У.Хүрэлсүхийнхээ нөмөр нөөлгөөр Т.Бадамжунай сайдтай Жижиг, дунд үйлдвэрийн бие даасан агентлагт ЖДҮ-чин дарга Ц.Ням-Осорын шууд удирдлага дор ажиллажээ. У.Отгонбаяр 2009 оны 04 сараас 2012 оны 09 сар буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг татан буугдтал уг газарт ажиллаж, Ц.Ням-Осорын дараа үргэлжлүүлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажилласан байна. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдахад ч тэрээр ах У.Хүрэлсүхийнхээ буянд ажлаа хүлээлгэж өгсөнгүй. Том ахын нөлөө аль ч төрд их. Одоо УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг 2012-2014 онд Хөдөлмөрийн сайд байхад өнөөх У.Отгонбаяр 2012 оны 10 сараас 2014 оны 12 сар хүртэл мөн л Хөдөлмөрийн яаманд жижиг, дундын асуудлаа хариуцсаар л байж. Одоо тэр үүсгэн байгуулсан хоёр компаниараа жижиг, дундын зээл авсан асуудалд холбогдоод байгаа Х.Баделхан сайдын Барилга, хот байгуулалтын яаманд газрын дарга хийж байна. Гурван Засгийн газар, гурван яам дамжин тасралтгүй 8 жил жижиг, дунд үйлдвэрийн зээлийг гардан хариуцаж, зохион байгуулж, бүх бичиг баримт цаастай ажиллаж байсан жинхэнэ эзэн нь Ерөнхий сайдын төрсөн дүү У.Отгонбаяр гэгч болж таарсан нь баримтаараа байна. Яагаад У.Хүрэлсүх дүүгээ тасралтгүй энэ жижиг, дундаас салгахгүй “дэмжиж” ирсэн, яагаад чухамхүү У.Хүрэлсүхийн Засгийн Газрын үед ийм олноороо УИХ-ын болон Засгийн газрын гишүүд нь жижиг, дундын зээлтэй холбогдсон учгийг хуулийнхан шалгах байх. ЖДҮ-ийн сан аль яаманд харьяалагдана, яагаад тэнд дандаа У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаяр томилогдож байсан бэ? У.Хүрэлсүх Ерөнхий сайдын танхимын сайд нар, түүнийг дэмжигч УИХ-ын гишүүд нь Засгийн газрын мэдлийн сангаас яагаад заавал Жижиг дундын санг онцлон, бүгдээрээ нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм шиг ижил дүнтэй /950 сая/ мөнгө авсан бэ?
2024-06-25
Felicia Florez:
Миний бодит цагийн фэйсбүүктэй ажиллахдаа бага засвар үйлчилгээ хийснээр сард 2000 гаруй доллар олдог. Онцлог хүмүүс онлайнаар хэрхэн их хэмжээний мөнгө хийж чаддагийг надад дэлгэхийг би үргэлжлүүлэн сонссон тул би үүнийг судлахаар сонгосон. Бүх сэдвүүдийг авч үзэхэд энэ бүхэн хууль ёсны болж, миний амьдралыг өөрчилсөн нь эргэлзээгүй. Дэлгэрэнгүй статистик мэдээллийг ..........www.new.cash67.com
2024-06-25
VAPE & SURRON Сэтгэл түгшээсэн 1,2 асуудал байна. Эхнийх нь vape буюу шингэн тамхи. Дүүгийн маань ажил, гэр, машиндаа татаад байгаа энэ зүйлийн хайрцаг дээр “Made in China” буюу хятадад үйлдвэрлэв, мөн химийн гаралтай донтуулагч бодистой гэж бичигджээ. Энэ ер нь яадаг хаанаас гаралтай эд вэ гээд гүүгэлдсэн чинь нэг Хятад нөхөр зохиосон, химийн гаралтай донтуулагч бүтээгдэхүүн гэх юм. За тэр насанд хүрсэн хүмүүс ч яахав өөрийн толгойгоо мэдээд хэрэглэх биз. Харин өсвөр насны хүүхдүүд маш ихээр татаж байгааг харлаа. Хуулинд хориглосон заалт оруулаагүйгээс сургуулийн ойролцоох бүх дэлгүүрт чөлөөтэй зарж байна. Ялангуяа CU, GS25 дэлгүүрүүдэд бүр төрөл бүрээр нь өрөөд тавьчихсан, тэрийг нь хүүхдүүд аваад хоол иддэг ширээн дээр нь татаж суугааг хараад үнэхээр гутарлаа (зургийг нь дарах гэснээ больсон)
2024-06-24
Victor Gre:
THE BEST AND FASTEST RECOVERY COMPANY GEO COORDINATES RECOVERY HACKER. Hi everyone i want to share my amazing testimony on how GEO COORDINATES RECOVERY HACKER COMPANY. Help me recover my Bitcoins back. If you are a victim of losing your hard earned money to a fake online investment. Or you have placed your hard-earned money into virtual currencies such as Ethereum and Bitcoin. GEO COORDINATES RECOVERY HACKER COMPANY. Is the only trusted cyber security company. I was in total dismay when I lost my entire savings investing in cryptocurrency. All hope was lost, I was devastated and broke, fortunately for me, I came across an article on my local bulletin about GEO COORDINATES RECOVERY HACKER COMPANY. I contacted them and provided all the information regarding my case, I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Thanks to GEO COORDINATES RECOVERY HACKER COMPANY. If you are a victim of losing your hard earned money. Contact the following address: Email: geovcoordinateshacker@protonme Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram ( @Geocoordinateshacker ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-06-24