Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өнгөрсөн шөнө буюу 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01:30 цагт "Эрүүл мэндийн төвийн хоёрдугаар давхрын цонхоор хүн унасан" тухай дуудлага мэдээлэл иржээ.
Эмнэлгийн цонхоор 50 настай, эмэгтэй Д унасан байна. Тэрбээр эмнэлгийн тусламж авч, эмчлүүлэх явцдаа нас баржээ.
Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.