Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлж, харанхуй өрөөнд хорьдог уу” гэсэн гарчигтай бичлэгийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, шийдвэрлэжээ.
Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 311 дүгээр цэцэрлэгийн нэр бүхий багшийн хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уншиж байна |