Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улиастайн гүүрний баруун талд хоёр машин мөргөлдсөн осол өнөөдөр өглөө 06 цагийн үед гарчээ.
“Toyota Noah” загварын суудлын автомашин “Toyota Grown” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, 18-41 насны хоёр хүн машины эд ангид хавчуулагдсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тэднийг гаргаж, 33-62 насны гурван хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ГССҮТ-д тээвэрлэн хүргэжээ.