Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна
2024-05-21

Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн засаг даргын захирамж гарсан. Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан зөрчил, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын гольдрол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан зөрчил, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын урд дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нураах, шороо асгаж газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

 

 

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгаж чөлөөлсөн. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талын голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан “Шунхлай” ШТС-ыг буулгаж чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн.

 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Дунд гол:
Дээр дурдсан газруудад нөхөн сэргээлт хийлгэж устгасан мод бутыг нь буцааж суулгах хэрэгтэй шүү дээ. Аж ахуйн зорилгоор хэдэн хуучин автобусны агуулах, амбаар сав, жорлон барьж нохой хуцуулсан том хашаа, Увс, Ховдын гаралтай айлуудтай хашаанууд нь том машинуудын зогсоол байгаад удалгүй хашаа бариад, дараа нь байшин бариад эхэлдэг явдлыг зогсоож гол дагуухи аж ахуйн хашаануудыг бүгдийг нь буулгаж хуучин байгалийн анхны төрхөнд оруулж мод тарьж цэцэрлэгт хүрээлэн болгох хэрэгтэй.
2024-05-23
Зочин:
Авлига хороололоо нураахгүй юм байхдаа?
2024-05-22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-05-21
Голын гольдролоо сэргээж цэвэрлэх л хэрэгтэй дэ. Урсгалаа хэсэгчилж хугацаанд ус багатай үед нь залаад үндсэн гольдролын лай шавар,бут болон зарим нэг нарийссан хэсгийг өргөсгөн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах шаардлагатай гэж харж бна да. Энэ хэдхэн обьектуудыг нүүлгэсэнээр үерийн аюулаас сэргийлж бна гэвэл өрөөсгөл л ойлголт болох бх да. Бороо ордогоороо орно, үер болдогоороо л болно.
2024-05-21