АН-ын эмэгтэйчүүдийн дундаас мэдлэг, байр суурь, бүрдүүлсэн имижээрээ бусдаас ялгарч, олонд багагүй нэр хүндтэй З.Нарантуяа намаасаа гарахаа мэдэгдлээ.
Тэрбээр "Хурлын дарга, намын удирдлага нь хуйвалдааны жагсаалтаа аваад зугтаасан хоосон зааланд заалнаас чин сэтгэлээсээ дэмжиж, харамсч байсан журмын олон нөхдүүд Та нартаа маш их баярлалаа. Ямар ч санал хураалт, нэр дэвшүүлэлт болоогүй, ийм л хурал болов. АН ийм болтлоо дампуурахыг харах үнэхээр гунигтай байлаа" хэмээн намдаа сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан З.Нарантуяа "Эхлүүлсэнээ дуусгахыг зорьж" нэр дэвших хүсэлтээ өгсөн ч эцэстээ намаасаа гарах дээрээ тулж байна.