Монголын нэг уулчны цогцсыг өнөөдөр өглөө олсон талаар himalayantimes.com сайт мэдээллээ. Тус сайтын мэдээлэлд "Аврагчид өнөөдөр өглөө Эверестийн өмнөд оргилын 8550 м-ын өндрөөс Ц.Өсөхжаргалын цогцсыг олсон.
Уулчин олсноос унаж, өмнөд оргилын дор, хэд метрийн гүнд гацсан бололтой" гэж Шерпа аврагчдын хэлснийг 8К компанийн захирал Лакпа дамжуулжээ.
Аврагчид уулчны цогцсыг аюулгүй байршуулсан бөгөөд ар гэрийнхэнтэй ярилцаж, цаашид авах арга хэмжээг тохиролцох юм байна.
Оргилд гарах дараагийн цонх 05 дугаар сарын 19-нд нээгдэх үед түүнтэй хамт авиралт хийсэн уулчин Л.Пүрэвсүрэнг эрэн хайх ажиллагаа үргэлжилнэ гэдгийг дурджээ.