Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
11-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны 05-р сарын 10-ны 20 цагаас 05-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4...+9 градус дулаан, бусад нутгаар -3 хүйтнээс +2 градус дулаан өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +28...+33 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -4...-6 градус хүйтэн, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
2024 оны 05 сарын 12-ноос 2024 оны 05 сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, 13-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11..+16 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Уншиж байна |