Төрийн ордонд Оёмол бүтээгдэхүүн хувцас үйлдвэрлэлийн салбар ба төрөөс авах арга хэмжээ сэдэвт хэлэлцүүлэг эхэллээ. Энэхүү хэлэлцүүлгийг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн ажлын алба, ХХААХҮЯ-аас хамтран зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Оёдлын салбарын өнөөгийн нөхцөал байдлыг танилцуулах бол Оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд туслах материалын гаалийн тариф, гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг үргэлжлэх юм. Тус салбарын мэргэжилтэн, мэргэжлийн холбоодын зүгээс салбарт тулгамдаж буй бэрхшээлүүдээс нэн түрүүнд оёмол бүтээгдэхүүний импортын түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөлөөлөх шаардлагатай гэж үздэг.
Иймээс УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нар өнгөрсөн сард Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өргөн барьсан. Энэ нь дотоодын бэлэн хувцасны хэрэглээний 8 хувийг хангаж буй оёдлын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ, эдийн засагт үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх, цаашлаад экспортын бэлэн хувцасны төрөл хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, салбарын хөдөлмөр эрхлэгчдийн татвар, санхүүгийн дарамтыг бууруулж, үзэл баримтлалд дурдсан олон эерэг үр нөлөөг бий болгох зорилготой юм. Хуулийн төслийг УИХ хэлэлцэж эхлээд байгаа юм.