Нийслэлийн цагдаагийн удирдах газраас их хэмжээний мөнгөн дүн бүхий тендер зарласан байна. Тодруулбал, Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Цагдаагийн удирдах газар автомашин худалдан авахаар тендер зарлажээ.
Тус газар нийт найман тэрбум төгрөгөөр автомашин худалдан авах юм. Гэвч энэхүү тендертэй холбоотой хэд хэдэн анхаарал татаж байгаа асуудал байна. Яг одоогоор www.tender.gov.mn-ээс тус тендерийн баримт бичиггүй. Нэг үгээр дээрх хөрөнгөөр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай тусгай тоноглол бүхий ямар автомашин хичнээн ширхэгийг худалдан авах эсэх талаар мэдээлэл тодорхойгүй байна.
Анхаарал татаж байгаа өөр нэг асуудал нь тус худалдан авалт Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд багтаагүй байгаа юм. Тус байгууллагыг хоёр жилийн өмнөөс хурандаа О.Ганбат гэх эрхэм толгойлж байгаа юм. Иймээс О.Ганбат даргын удирдлагын багынхан чухам ямар учраас баримт бичиггүй, худалдан авалтын төлөвлөгөөндөө тусгаагүй тендер зарласан нь анхаарал татаж байна.
Уншиж байна |