Хэдхэн хоногийн дараа УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид тодорно. Энэ өдрүүдэд намууд олон танил хүмүүст сонгуульд нэр дэвших санал, хүсэлт хүргүүлсээр байгаа аж.
Тухайлбал, өнөөдрийн нийгмийн сүлжээг идэвхтэй хэрэглэгчийн нэг иргэн Б.Цэцэгт хэд хэдэн намаас нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлсэн тухайгаа цахим хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Олон намаас нэр дэвших санал тавьж, хүсэлт ирүүлж байна. Улстөр тоглоом биш иргэдийн амьдралын замналыг хэрхэхийг шийддэг хууль санаачлагч болох тул илүү боловсорч, илүү ихийг сурч, хэнд ч гай болохгүй зөв иргэн байхад бясалгаж бүх саналаас татгалзаж байна. Миний хувьд урдах ажлаа алдаагүй хийхийг чухалчилж, бусдад тустай, олонд нигүүсэлтэй, зөв л замаар сайн сайхныг бүтээхийг илүүд үзэж байна. Эх орон элэг зүрхнээс үүрд мөнхөнд уяатай байх тул өөрийн гэсэн үзэл бодлоо үнэн зөвөөр илэрхийлсээр байх болно.Санал тавьж буй намуудад баярлалаа. Амжилт хүсье" гэжээ.