Төрийн худалдан авах ажиллагааны газраас 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий тендер зарласан байна. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгөөр Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барих ажлыг энэ онд эхлүүлэхээр ийнхүү тендер зарлажээ.
Энэ ажилд 2024 оны улсын төсвийн жилд 42 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн байна. Төсөв батлагдах үеэр уг бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Гэвч одоогоор дөнгөж тендер зарлагджээ.
Сануулахад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн байрны арын хэсгийг 2010 онд энэ байранд эмчилгээ, үйлчилгээ явуулах боломжгүй гээд акт тогтоон, барилгыг нураасан байна. Одоогоор тухайн хэсэг нь машины зогсоолоор ашигдаж буй. Тэгвэл дээрх Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг тус газар дээр барихаар төлөвлөжээ.
Уншиж байна |