"Энэ сарын 7 буюу өчигдөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарынд өчигдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр ЭЦА-аас нэгжлэг хийж, “Монголын уран зургийн галлерей”-аас алдагдсан уран зураг, урлагийн бүтээлүүдийг илрүүлсэн" гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн мэдээллээ.
Сануулахад, таван жилийн өмнө Х.Болдбаатарын эзэмшлийн галерейд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас нэгжлэг явуулж, өндөр үнэ бүхий хэд хэдэн уран зураг хураасан тухай мэдээлэл гарч байв.