Хотын дарга Х.Нямбаатар удахгүй болох сонгуультай холбогдуулан байр сууриа илэрхийлж, хотынхонд сануулга өглөө. Тэрбээр “Сонгууль болох гэж байна. Миний чихэнд хотын дарга сонгуулийн мөнгө босгоно гэсэн яриа олонтоо сонсогдож байна. Хүний нэр барьж хулгай хийхгүй шүү, нөхдүүд ээ. Ялангуяа миний нэрийг барьж хэн нэгэн хүнээс хулгайн мөнгө босгохгүй шүү" хэмээн нийслэл, дүүргийн удирдлага, харьяа газрынханд анхааруулж, УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин илэрхийллээ.
Хэрвээ өөрийнх нь нэрийг барьж, сонгуулийн мөнгө босговол ямар ч өршөөлгүйгээр хуулийн байгууллагад өгөхөө хотын дарга мэдэгдэв.
Уншиж байна |