Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 06-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404 га, хээрийн 504,509 га нийт 504913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна.
Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,8 хувиар өссөн.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Уншиж байна |