Эрэн сурвалжлагдаж байсан иргэн Т-г өнгөрсөн сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчлан, хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Шүүгчийн захирамжаар цагдаагийн байгууллагаас 2023 оноос хойш эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд буух үед нь баривчиллаа. Улмаар шүүгчийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан" гэсэн байна.
Уншиж байна |