Паркын тохижилттой холбоотойгоор хувийн хэвшлийн эрх ашгийг зөрчиж буй талаар мэдээлэл хийлээ.
"Сөүл" группийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал У Хем Ён: "Сөүл" ХХК нь 150 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байгаа хувийн ууган аж ахуй нэгжүүдийн нэг. Өнгөрсөн хугацаанд манай компани үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хөгжил, цэцэглэлтэд мөнгөн болон биет олон тусламжийг үзүүлж ирсэн.
Гэтэл 2023 оноос соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах хүрээнд нийслэлийн удирдлагууд, Хот байгуулалт хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч "Рио Тинто" компанитай зөвшилцөж, рестораны хойд талыг автомашины 50 зогсоол хэлбэрээр ашиглахаар тохиролцсон. Бидэнд ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй. Гэтэл үлдээхээр тохирсон ар талын талбай буюу 50 машины зогсоолыг өнөөдөр нийслэлээс холбогдож, машины зогсоолыг чөлөөлөхийг шаардсан. Энэ бол рестораны үйл ажиллагааг бүрэн зогсоох эрсдэлтэй. Цаашилбал 150 гаруй ажилчдын эрх ашгийг ажиллах нөхцөл байдлыг нь хөндөж байна. Төсөл хэрэгжүүлж байгаа нэгж нь түрэмгийлэл үйлдэж байгаа нь ухамсаргүй үйлдэл болж байна" гэв.
"Сөүл" ресторан 1996 оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 28 жилийн турш хүүхдийн паркт үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд манай ресторан тасралтгүй хөгжиж, Монголын шилдэг ресторануудын нэг болж чадсан. Гадаад дотоодын томоохон үйл ажиллагааг манай ресторанд хийдэг байсан.
Бид өнгөрсөн хугацаанд 100 гаруй албан хаагч байгууллагынхаа нэр хүндийг өсгөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, мөн татвар төлөгчийнхөө үүргийг гүйцэтгэж, 500 хүнийг угтан авах хүчин чадалтай ажиллаж байна.
Рио Тинто компанийн төсөл өнгөрсөн хавраас эхэлж, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тохижилтын ажлууд эхэлсэн. Энэ төслийн хэрэгжилт манай компанид олон талаар сөргөөр нөлөөлж байсан боловч тэр хотын захиргаа болон компанийн төслийг нь бүхий л талаар дэмижиж хамтран ажиллаж ирсэн.
Одоогоор рестораны төв хаалганы урд байсан томоохон цэлгэр зогсоол бүр мөсөн байхгүй болсон. Энэ мэт бидний үйл ажиллагаанд олон удаагийн саад хүндрэл учруулж байгаа ч бид тохиролцож, хамтарч ажиллахыг хичээж байгаа. Тиймээс хууль ёсны дагуу хотын дарга асан Д.Сумъяабазартай таван сарын хугацаанд тухайн үед хэлэлцэж, рестораны хойд талд тодорхой хэмжээний газрыг авсан. Холбогдох дүрэм журмын дагуу хуулийн дагуу ресторанд шаардлагатай орц, гарцыг паркд одоо хэрэгжиж байгаа төсөлд зайлшгүй тусгах шаардлагатай.
Зураг төслөөр бол 50 машины зогсоолыг бидэнд өгөх ёстой байгаа юм. Рестораны төв үүдэнд байрлаж байсан бүх зогсоол алга болсон нь бидний бизнест хүндрэл учруулсан. Гэхдээ бид хүүхдийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг дэмжиж ажиллахаар дотроо багагүй хүндрэл бэрхшээл тулгараад байна. Шинээр томилогдсон хотын дарга ирж ажиллахдаа манай рестораны менежерт цэцэрлэгт хүрээлэн Сөүл рестораны зогсоолыг бодолцох шаардлага байхгүй. 7 хоногийн дотор энэ дотор байгаа тээврийн хэрэгсэл машиныг зайлуул гэсэн шаардлага тавьсан. Хэрвээ хотын даргын хэлсэн үг хэрэгжих юм бол манай ресторан цэцэрлэгт хүрээлэнгийн дунд эзэнгүй арал мэт болж орж үйлчлүүлэх хүнгүй болж, ажилчид цалингүй, бизнес доголдож орлого үгүй болно.
28 жилийн турш бүх хүчээ дайчлан ажилласан олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн ресторан маань хотын нэг эрх баригчийн шийдвэрээр гэнэт хаагдахад хүрвэл Монгол, Солонгосын бизнесийн харилцаа тасалдаж, харилцан хөрөнгө оруулалтыг дэмжих, хоёр улсад байгаа иргэдийн эрх ашиг хамгаалах хоёр улсын харилцан зөвшилцөл талаар болох нь" гэв.