Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн эхнэр Б.Булганы ярилцлага талийгаачийн төрсөн өдрөөр олон нийтийн телевизүүдээр цацагдсан нь нэлээд анхаарал татсан. 26 жил таг дуугүй дуугарах ч эрхгүй явсан Б.Булган ярилцлагаараа нэлээд хэд хэдэн хүний нэрийг дурдаж ноцтой асуудал ярьсан билээ. Түүнийг олон нийт энэхүү харамсалтай аймшигт хэргийн цаад захиалагч хэн бэ гэдгийг хэлүүлэхийг хүссэн. Учир нь яагаад гэвэл ганц амьд гэрч бол Б.Булган гэж үздэг.
Тэгвэл ноцтой ярилцлага өгсний дараа өөрт нь ирэх учрах дарамт шахалтнаас болсон уу, эсвэл өөр асуудал байсан уу ямартаа ч Б.Булганыг хуулийн байгууллагынхан хамгаалалтад авсан гэдгийг эх сурвалж хэлж байна.
Уншиж байна |