Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас бороо холилдож орсон хүйтэн өдөр байсан. Тэгвэл энэ өдрүүдэд СХД-ийн .... хороонд Баруун салааны.....тоотод амьдран суудаг ээж хүү хоёр угаартаж, хүү нь эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан бол ээж нь эмнэлгийн тусламж авч гурав хоног ухаангүй байж байгаад хоёр хоногийн өмнөөс бие нь тогтворжиж ухаан нь орсон байна.
Тодруулбал, энэ сарын 21-ний өдөр цагдаагийн бүртгэл мэдээлэлд хоёр хүн угаартсан байж болзошгүй гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийн баг хаяг дээр 11 минутын дараа очиход 11 настай эрэгтэй хүүхэд нас барсан байдалтай, 40 гаруй насны эмэгтэй хүн угаарын хүнд зэргийн хордлоготой байжээ.
Талийгаач хүү айлын ганц хүү байсан бөгөөд ээжтэйгээ амьдардаг байжээ.
Ээж хүү хоёр хүйтэн өдөр нүүрс түлээд бороо ороод байхаар нь өрхөө бүтээчихсэн гэдэг мэдээлэл байгаа юм. Нүүрсээ сайн шатаагаагүй, шалгаагүйгээс болж энэхүү харамсалтай хэрэг гарсан байх магадлалтай. Тиймээс мэргэжлийн байгууллагуудаас нүүрс түлсэн тохиолдолд яндан хаахгүй, өрх бүтээхгүй байхыг мөн утаа мэдрэгчээ байнга ажиллуулахыг анхааруулж сануулсаар байна.
Уншиж байна |