Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20 жилийн хорих ял сонсож, таван жил хориход ял эдлээд гарч ирсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн үзэж цагаатгаж сулласан билээ. Үүнд Засгийн газар болон олон улсын хуулийн байгууллага ажиллаж, энэ хоёрт сэтгэл санааны болон бие махбодийн хохирлыг нь нөхөн төлүүлэх ажлыг эхлүүлсэн байгаа билээ.
Т.Чимгээгийн хувьд сэтгэл санаа бие махбодийн хохирол гэж Монголын төрөөс 48 тэрбум төгрөгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжилсэн байгаа юм. Харин Б.Содномдаржаагийн хувьд одоогоор хохирол нэхэмжлэх эсэхээ шийдээгүй байгаа юм байна. Түүний хувьд биеийн байдал тааруухан, байнга эмчилгээ хийлгэдэг болсон талаар ар гэрийнхэн нь ярьж байна.