Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан, Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан, Хотын дарга Х.Нямбаатар нар танилцуулаа.
Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газраас үндэсний гамшигтай тэмцэх, салбарын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байгаа. Стандарттай эрсдэлийг бууруулах хэд хэдэн стратегийг боловсруулж, танилцуулж байгаа. Энэ дагуу зарим шийдвэрийг гаргалаа. Үүний нэг нь 25 тэрбум төгрөгөөр онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, бааз суурийг нэмэгдүүлж, сайжруулахаар улсын төсөвт тусган шийдвэрлэлээ.
Мөн онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэхээр сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн чадварыг нь нэмэгдүүлэхээр одоо байгаа эрэн хайх аврах, гал түймэртэй тэмцэх нэгж бүлгийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярилаа. Үе үеийн Засгийн газар бүтэц орон тоог нэмэгдүүлж ирсэн ч улсын хэмжээнд алба хаагчдын хүний нөөц 60 хувь дутуу явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийт байх ёстой алба хаагчдын тоог хүн амын тоотой харьцуулахад улсын хэмжээнд 60 хувь дутуу байгаа гэж ойлгож болно. Машин механик нь 60 хувь хангагдсан байгаа юм. Одоо 10 хүн тутмын гурав нь зориулалтын хувцастай байгаа нь үнэн. Алба хаагчид нэг дор бүгд дайчлагдан ажилладаггүй учраас сөрөг талаас нь ойлгож болохгүй. Алба хаагчдын цалин хангамжийн хувьд 2025 оны төсөвт нэгж ангиудыг 128-аар нэмэгдүүлж, тэр хэмжээгээр төсвөө нэмнэ гэсэн үг. Одоо улсын 330 сумын 30-д нь аврах анги байдаг учраас эрсдэлийг бууруулах бодлоготой нийцэхгүй байгаа учраас энэ асуудлыг танилцуулсан.
Хоёрт ОБЕГ-ын сургалт, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэхэд анхаарна. Цалин нэмэгдэж байгаа ч нийгмийн асуудал нь чухал байгаа. Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлнэ. Зарим нэг орон тоог баталж, шаардлагатай төсвийг батлах үүргийг өгсөн.
Жишээлбэл, гал унтраах дрон, робот, тоног төхөөрөмжөөс гадна гал сөнөөгчдийн олон улсын стандартад нийцсэн хувцас авахад 25 тэрбум төгрөгийг зарцуулна. Энэ долоо хоногоос нийлүүлэлтийг хийнэ" гэлээ.
Уншиж байна |