Г.Хажидмаа: Иргэдийн 1072 хувьцааг хуурч авсан асуудлыг цэгцлэхгүй бол намаас гарна
2024-04-24

Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чаддаггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийв.

 

 

Иргэн Г.Хажидмаа "2016 онд АН-ын дарга нар ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тухайн үеийн оюутнуудын хувьцааг 300 мянгаар хуурч дээрэлхэж авсан асуудал нийгэмд маш том гажуудал үүссэн. 

 

Монгол Улс олон даяар хүчирхийлэл дээрэлхэлтийг эсэргүүцэж байгаа. Нэг нэгэндээ хайртай байя гэсэн уриалгыг явуулж байна. Гэтэл 2016 онд 136 дугаар тогтоолоор С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар 1072 хувьцааг иргэдээс хуурч авснаар нэн ядуу иргэд буюу эмзэг бүлгийнхэн ЭТТ-оос ногдол ашиг авч чадаагүй.  Одоогийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт 136 дугаар тогтоолыг хүчингүй болгох хүсэлт шаардлагыг удаа дараа өгсөн. АН сөрөг хүчин хийж чадахгүй, залуучуудаа адалж, дээрэлхэж байна. АН сөрөг хүчин хийхгүй байна. Ногдол ашиг шаардсан иргэдийг ална тална гэж дарамталж байсан залуус өнөөдөр АН-ын өрөөнд явж байна гэсэн хардлага байна. Энэ жанхуугаа цэвэрлэ. 

 

Тиймээс бид 72 цагийн хугацаатай АН-д шаардлага хүргүүлж, суулт зарлана. Өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд орж намынхаа дарга нарын ялыг наймаалцаж байхаар С.Баярцогт 1072 хувьцааны асуудлыг цэгцлэхийг шаардаж байна. АН-ын жанхууруулаад сууж байна. Ял наймаалцдаг дарга нартаа үг хэлж чадахгүй, тойргоо гуйчихсан яваа нь өрөвдөлтэй шүү. 

 

Тухайн үед гаргасан 136 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар одоогийн Засгийн газарт хүсэлт өгөөд дийлсэнгүй. Тиймээс АН өөрсдийн хийсэн жонхуугаа цэвэрлэ. Оюутолгой төслөөс Монголын нэг ч иргэн ногдол ашиг авч чадахгүй байгаа. Залуучууд нь АН-ын ахмадуудад үг хэлж чадахаа больж, нийгэмд сөрөг хүчин хийхгүй байна. Хэрэв 72 цагийн дотор АН-ын дарга нар нэг сая иргэний эрх ашгийг хамгаалаад уучлалт гуйхгүй бол би болон АН-ын анхан шатны гишүүд намаас гарч байгаагаа мэдэгдэнэ" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Намсан:
Ард түмэнд бол ямар ч хөдөлгөөн хийдэггүй. 0гэчихээд хуурч авах, эсвэл булаах/ нас барсан бол хэнд нь ч өгөхгүй гээд луйварчид цуглуулж аваад бна шүү дээ!!!
2024-04-25
Gerald Baldie:
Buy High Quality Counterfeit Money/Buy cloned cards online/Buy PayPal Top-up/WhatsApp…..+49 1521 9324117/Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops/https://thematrixcartel.store/ Fake Euro notes and Cloned credit cards available for sale. We also do PayPal transfer Topups. Tap in for more information on our services. Telegram username: @matrixccc https://t.me/thematrixshops https://thematrixcartel.store/ Whatsapp +49 1521 9324117 Ψεύτικα χαρτονομίσματα ευρώ και κλωνοποιημένες κάρτες προς πώληση Ψεύτικα χαρτονομίσματα ευρώ και κλωνοποιημένες πιστωτικές κάρτες προς πώληση. Κάνουμε επίσης PayPal μεταφορά Topups. Πατήστε για περισσότερες πληροφορίες σχετικά με τις υπηρεσίες μας. Όνομα χρήστη Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops Κανάλι Whatsapp +49 1521 9324117 https://thematrixcartel.store/
2024-04-25
Зочин:
Ахмадуудын 1072 хувьцааг 1000000 сая төгрөгөөр авсан түүнийгээ 1 төгрөгийг нь аваад буцааж ӨГӨӨЧЭЭ хөгшчүүд ямар юмаа мэдэхэвдээ ХАЖИДМАА дандаа иргэдэд тустай үйл хийдэг эмэгтэй шүү
2024-04-25