Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна
2024-04-24

Дорноговь аймагт бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 12 настай охины өмгөөлөгч Л.Баттогтох мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр "Шүүхээр гэм буруутай нь тогтоогдож бүх насаараа хорих ял авсан ялтны хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулсан хууль үйлчилж байна. Дорноговь аймагт аймшигт жигшүүрт хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн Г.Гантулгыг шүүх хурал болж бүх насаар нь хорих ял оноосон. Ялаа тусдаа эдэлнэ. Түүний хувьд хүн хулгайлах, улмаар бага насны хүүхэд хүчиндсэн, хүнийг санаатай алах, гэмт хэргээ нуун далдалсан, онц хэрцгий аргаар санаатай алсан гэж үзээд бүх насаар нь хорихоор болсон. 

 

Шүүхийн шийдвэртэй хамтатгаад оршуулгын зардал сэтгэл санааны хохирлыг тогтоолоор гаргахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх Засгийн газрын Тусгай сангийн тухай хууль үйлчилж байгаа. Оршуулгын зардлыг энэ сангаас гаргах ч сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй. 2018 оноос эхлээд сэтгэл санааны хохирлыг барагдуулах ёстой гэж ярьж бичдэг болсон. Энэ талаар саналыг гаргаж байсан. Иргэний хуульд Сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь зүйтэй гэсэн хуулийг зааж өгсөн. Гэвч энэ хохирлыг гэм буруутай этгээдээс гаргана гэж заажээ. 

 

Бүх насаараа хоригдох ялтан хохирол барагдуулж төлөх гэж байхгүй. Тэгэхээр хохирогчийн эрхзүйн байдал дордоод байна гэсэн байр суурьтай явж байгаа юм. Тийм учраас Тусгай сангаас сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг баймаар байна. Дээрх хуулинд ч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Бүх насаар нь тусгаарлаж ял эдэлж байгаа хоригдол ажил хийх боломжгүй. 

 

Бүх насаараа хорих ял сонссон ялтнууд цөөхөн байдаг юм байна. Тэгэхээр энэ хохирогчдын ар гэрийнхэнд сэтгэл санааны хохирлыг гаргаж өгдөг байя гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм. Хохирогчид эмчилгээний зардал болон хөдөлмөр алдалт, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол хэзээ ч олдохгүй. Гэхдээ одоо энийг үнэлэх ёстой. Тусгай сан л зохицуулах ёстой юм байна.  Миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирол гэж 182 сая төгрөг гаргуулна гээд үнэ бүхий цаастай үлдэж байгаа юм. Ялтан Г.Гантулгаас гаргуулна гэсэн а4 цаас байна. Бие сэтгэлээрээ хохирсон байхад хохирол барагдуулахгүй ээ. 

 

Хэрэг гардаг өглөө буюу 10 сарын 03-ны өглөө такси үйлчилгээнд явж байна хэмээн охиныг хууран мэхэлж авч яваад хүчирхийлсэн, хэргээ нуун дарах зорилгоор охиныг булсан. Гурав хоногийн дараа цогцсыг олсон байдаг. 

Г.Гантулгын хувийн мэдээлэл гэвэл өмнө нь 4-5 удаа ял шийтгэлтэй хоёр удаа хорих ангиас оргож байсан. Өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан этгээд. Хувийн байдал муутай. Зарим тохиолдолд цаазын ял байх ёстой гэж үздэг. Энэ хүний нийгэмд учруулсан хор хохирол нь асар их. Тийм учраас цаазын ялыг сэргээх нь зүйтэй гэж харж байгаа.  Хохирогчийн ээж бид хоёр шүүх хуралд орсон. Маш хүнд зүйлийг давж байна.Ам бүл хоёулаа. Айлын ганц охин. Ээж нь тэтгэврийн насных. Энэ айлын үр удам тасарсан. Сэтгэл санааны хохиролтой бол ярих зүйл байхгүй. Тиймээс сэтгэл санааны хохирлыг нь Тусгай сангаас олгодог баймаар байна" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
ENIIG YAMAR MAL SDA BICHSEN BE
2024-04-25
Ээж нь хохирлоо барагдуулах эрхтэй:
Ийм аймшигтай хэрэг гарч, төрсөн ганц үрээ алдсан ээж үнэхээр маш их хохирсон.
2024-04-24
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-24
yr udmaa tasluulj alag yree aluulj tarchilj yavaa eejid ni setgel sanaanii hohirol gej baih estoi uguh estoi.aluurchinii ar ger garga
2024-04-24
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-24
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-04-24
Иргэн:
182 саяас хэдийг нь чи авна гэж тохирсон бэ??? Хуулинд юу гэж заасан байна түүгээр л болно. Гэмт этгээдээс гаргуулна гэсэн болно тэр шүүхээр гэм нь тогтоогдсон этгээдээсээ л нэхэмжил. Юун улсын сангаас гаргуулах???
2024-04-24
ENIIG YAMAR MAL SDA BICHSEN BE