Өчигдөр орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд автобусны буудал дээр автобус шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 21:43 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход автобусны мотор, арын суудлын хэсэг шатаж байсныг гал түймрийн тархалтыг 21:48 зогсоож, 22:03 бүрэн унтрааж ажиллажээ. Техникийн аюулгүй байдлаа хангаж зорчихыг анхааруулж байна.
Тухайн автобус нь хуучирсан бөгөөд актлагдахаар автобус байсан ч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан гэх мэдээлэл байгаа юм.
Уншиж байна |