Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хайлааст орчимд энэ сарын 17-нд зам тээврийн ноцтой осол гарч, 16 настай охин газар дээрээ амиа алдсан. Тодруулбал, “Toyota Prius” маркийн автомашин “Hyundai Verna” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж байсан долоон иргэнийг мөргөсөн байдаг. Осолд өртсөн дөрвөн иргэн нэг гэр бүлийнхэн байсан гэдэг.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон 16 настай талийгаачийн ээж Г.Болормаа нэн ядуу амьдралтай группынх, айлын хашаанд байдаг, хүүхдүүд нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул ард түмнээсээ хандив гуйж байна. Хандив гуйх болсон шалтгаан нь осолд өртсөн 25 настай охин нь ГССҮТ-ийн Эрчимтийн тасагт биеийн байдал маш хүнд байгаа. Олон удаагийн хагалгаанд орно гэдгийг эмч нар нь хэлжээ. Мөн хүнд өвчтэй О-гийн хүү буюу зээ хүү нь мөн ач нь хөлний хагалгаанд орох шаардлагатай болсон тул ард түмнээсээ бага ч болов сэтгэлийн дэм хандив тусламж гуйж байгаа юм байна. Түүнчлэн энэхүү харамсалтай хэрэгт өмгөөлөгч авах шаардлагатай болсон. Маргааш нас барсан 16 настай охиныхоо буяны ажлыг хийх бол эмнэлэгт байгаа охин нь дөрөвдэхь хагалгаандаа орох ажээ. Хүнд эмчлүүлж байгаа охиноо, ач хүүгээ, зээ хүүгээ хөл дээр нь босгохын тулд ард түмнээсээ хандив гуйж байна гэдгээ хэлжээ.
Тиймээс сайхан сэтгэлтэй Монголчууд та бүхнийг Гончигийн Болормаа ээжид туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Ээжийн дансны дугаар ХААН банк 5032705098. Холбоо барих утас 89503304, 88588616 юм байна.