О.Батнайрамдал:БЗС-гаас зээл авсан албан тушаалтнууд өрөө төлж, сонгуульд нэр дэвшинэ шүү
2024-04-22

Иргэн О.Батнайрамдал нийгмийн алдагдсан боломжийг нэхэмжлэх, төрийг хохиролгүй болгох үүднээс хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт Боловсролын зээлийн сангийн асуудлаар гомдол гаргаж, холбогдох материалуудыг хүргүүлж байна.

 

 

Тэрбээр "Миний бие иргэний хувьд гомдол гаргаж байна. Боловсролын зээлийн сангийн асуудлыг 10 сарын өмнө шүгэл үлээж ил болгосон. Шударга байх ёстой энэ салбарт БЗС-ийн хулгай сүүлийн 20 жил явсныг ил болгосон. Ямар хүмүүс оролцож, ямар өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд журмын бусаар зээлэнд хамрагдсаныг зарим нь бүр гэр бүлийнхээ 2-3 хүний хувийн данс руу хүртэл шилжүүлсэн баримт байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн 360 тэрбум төгрөгийг зээл хэлбэрээр олгочихсон байдаг. Энийг бүгдээрээ мэдсэн. Татвар төлөгчдийн мөнгө юм шүү. 

 

Эргэн төлөлтийг аваад үзэхэд 1-2 хувь байсан. Харин намайг шүгэл үлээснээс хойш 5-6 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байдаг юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 5 дахин өссөн байгаа юм. Өндөр албан тушаалтнууд хүүхдийнхээ мөнгийг төлсөн байдаг юм билээ. Гэхдээ одоогоор БЗС-аас зээл авсан хүмүүсийн 95 хувь нь эргэн төлөгдөөгүй. Дөнгөж 5 хувь нь эргэн төлөгджээ. Бид ХААН банкнаас зээл авахдаа хүүтэй нь төлдөг биздээ. Гэтэл энэ зээл хууль бус дүрмийн бус журмын бусаар явж иржээ. Одоо төлүүлэх цаг болсон. Нам хамаарахгүй сонгуульд горилогчид та зээлтэй бол ёсзүйн манлайлал үзүүлж өрөө төл. Өрөө төлөхдөө хүүтэй нь төлөх ёстой шүү.

 

Салбарын сайд байсан Лу.Гантөмөр олон хүүхдийг зээлээс чөлөөлсөн байдаг.  Тиймээс дур мэдэж, хууль гаргаж маш олон хүүхдийг зээлээс чөлөөлсөн Лу.Гантөмөрийг прокурорт өгч байна. Энэ чөлөөлсөн байдлыг судалбал их юм гарч ирнэ шүү. Татвар төлөгчдийн мөнгийг зээл болгож авсан зээлээс хэний хүүхдийг чөлөөлж, хэний хүүхдийг чөлөөлөөгүй вэ гэдгийг асуумаар байна. Нийт 867 суралцагчийн 80 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Бүгд хууль дүрмийн журмын бусаар чөлөөлөгдсөн шүү. Лу.Гантөмөрөөс Л.Энх-Амгалан сайд хүртэл явсан байдаг. Хууль бус чөлөөлөлтийн загалмайлсан эцэг бол Лу.Гантөмөр юм шүү. 

 

Өнөөдөр Боловсролын зээлийн сан дээр 15 мянган диплом цоожлогдсон хэвтэж байгаа шүү. Ардын хүүхдүүд алалцан байж 4-8 сая төгрөгийн зээл аваад төлж чадахгүй бол дипломоо хураалгаж, Монголбанкны хар жагсаалтад оруулдаг. Тэгтэл албан тушаалтнуудын хүүхдүүд гадаадад нийт 360 тэрбум төгрөгөөр сурчихаад зээлээ төлөөгүй байна. Магадгүй эдгээр хүүхдүүд зээлээ төлчихвөл 20 мянган хүүхдийг санхүүгийн шоронгоос чөлөөлөх боломж байна. Боловсрол тэгш боломжийг олгож, тэгш гараанаас эхлэх ёстой. Өөрөө тэгш бус байдлыг гаруулсан нь яах аргагүй БЗС байгаа юм. Тэгэхээр үүнд ёсзүйн хариуцлага тооцох хэрэгтэй. Боловсролын сайд байсны хувьд Лу.Гантөмөр ёсзүйгүй байна. Улстөржүүллээ гэх байх. Харин ч сонгууль болох гэж байгаа энэ үед энэ зээлийн асуудлыг гаргаж ирэх ёстой. Ингэж байж төлөгдөөгүй байгаа 360 тэрбум төгрөгийг төлүүлэх ёстой. Энэ мөнгө төлөгдөхгүй явах тусам дахиад нэг хүүхдийн боломж хулгайлагдаж алдагдана. Заавал төлүүлэх ёстой.

 

ХҮН-ын дарга 2021 онд эхнэрийнхээ авсан зээлийг гишүүн байхдаа тэглүүлчихсэн байна билээ. УИХ-ын гишүүн болохоос өмнө тэглүүлэхгүй яасан юм бэ. Үүнд л ард түмэн бухимдаад байгаа юм шүү. Төрийг хохиролгүй болгох эрх нь прокурорын байгууллагад байгаа" гэлээ. Мөн тэрбээр "Би УИХ-д нэр дэвшихээ илэрхийлсэн. Лу.Гантөмөр дарга хаана нэр дэвшинэ, тэр тойрогт ард түмнээ төлөөлж нэр дэвшинэ" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
ЕР НЬ ТӨР ЯАХААРАА ЗЭЭЛ ӨГДӨГ ЮМ БЭ. ТӨР ТЭТГЭЛЭГ ӨГӨХ ЁСТОЙ. ТӨР ГЭДЭГ ЧИНЬ БАНК ЮМУУ. БОДЛОГООР ХҮМҮҮСЭЭ СУРГАХ ЁСТОЙ. ӨНДӨХ ХӨГЖИЛТЭЙ ОРОНД ТЭТГЭЛЭГ НЬ ХАНГАЛТТАЙ БАЙДАГ БОЛ МОНГОЛЫН ТЭТГЭЛГИЙН ТОГТОЛЦОО НЬ ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ АМЬДРАЛГҮЙ БАЙДАГ ШТЭЭ. ТЭР ШИЛДЭГ СУРГУУЛИУДЫН ЖАГСААЛТ ГЭГЧ НЬ ДАНДАА АНГЛИ АМЕРИКИЙН СУРГУУЛЬ Л БАЙДАГ ШТЭЭ. ТИЙМ БУРУУ ЖАГСААЛТЫГ ЧИНЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ МЭДЭВ ҮҮ. АМЕРИКИЙН СУРГАЛТ ГЭЖ ХОГ ГЭДГИЙГ ДЭЛХИЙ ДАЯАРАА МЭДЭЖ БАЙГАА
2024-04-23
ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ГЭЖ БАЙСНЫГ ЗЭЭЛ БОЛГОЧООД ХУЦААД БАЙГААРАЙ ТА НАР. БИТГИЙ ШОУД ТА НАР. ӨНӨӨДӨР ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ ӨГДӨГ МЭДЭВ ҮҮ. ЗЭЭЛ ГЭГЧИЙГ БОЛ ХУВЬ ХҮН БАНКНААС ЗЭЭЛЧИХЭЖ БОЛНО ШТЭЭ. МОНГОЛЫН ТӨР ХҮНЭЭ СУРГАХ АЛБАТАЙ ШҮҮ. ИРГЭД ХЭДЭН ҮЕ УДМААРАА ТӨРД ТАТВАР ТӨЛСНИЙХӨӨ ТӨЛӨӨ ХҮҮХДЭЭ СУРГАХ АЛБАТАЙ. ХАРИН ЛУ. ГАНТӨМӨР ӨӨРӨӨ САЙД БАЙЖ ХЭТЭРХИЙ ИХ МӨНГӨ ХҮҮХДЭДЭЭ ГАРГАХ БОЛ АЛБАН ТУШААЛАА УАВУУЛСАН ХЭРЭГ МӨН. бБҮХ ХҮМҮҮСИЙГ ХАМРУУЛААД САНГИЙН ХУЛГАЙ ГЭЖ ЯРИХ БОЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЭЛ ШҮҮ
2024-04-23
Зочин:
МАН ынханы хулгайлсан нүүрсэн уулуудын дэргэд өчүүхэн мөнгөөр монголын л үр сад сургуульд сурсаны төлөө юунд нь ингэж нэр олохын төлөө улайрдаг байнаа. Шүгэл үлээсэн гэж яривал Боловсролын Яамнаас анх гаргасан асуудал шүү дээ.Ийм өчүүхэн зарга хийхээс өөр ажилгүй юм уу
2024-04-22
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-22
Иргэн:
Зөв дэмжиж байна.
2024-04-22
Зочин:
Өөрийнхөө намын өчнөөн хүнийг ярихгүй байж сөрөг намын хүнийг ярьж баатар болж баыгаа юм байхдаа
2024-04-22