“Өргөө” амаржих газрын дарга асан Ж.Энхцэцэг эмийн сонсгол, эрүүл мэндийн салбартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би анагаах ухааны доктор профессор хүн. Хүнээ хүлээлц, хариуцлагатай бай гэдэг шаардлага тавьснаараа ажлаасаа чөлөөлөгдсөн. Гадагшаа сургалтад яваад ирэхэд МҮОНТ-ээр Өргөө амаржих газрын дарга байсан таны талаар ярилаа гэсэн байсан. Эмийн сонсголыг хэлэлцэж байсан юм байна. Сонсгол дээр Өргөө амаржих газрын асуудал хөндөгдөж яригдсан юм билээ.
Эмийн сонсгол дээр эмч эмнэлгийн ажилчдын нэр хүндийг унагасан. Сошиал дээр хүртэл эвгүй зүйлүүд бичигдсэн байсан. Хөлдүү тариаг гэсгээгээд хүнд тарьсан гэдгийг сонссон. Хугацаа дууссан оношлуурыг ЭХЭМҮТ-д нилүүлсэн гэх. Мэдрэг оношлуурыг хүнд хэрэглэсэн гэх. Бид нарын эрүүл аюулгүй амьдрахад ямар асуудал тулгараад байна. Энэ бүгдийг сонсоод өөрөө их дарамтад орж стрессдлээ.
Ёсзүйгүй байдлаасаа болж ажлаасаа халагдсан хүний хувьд одоо удирдаж байгаа удирдлагуудаас ёсзүй хаана байна вэ гэж асуумаар байна. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, доройтуулсан байдал гаргаж байгаа юм бэ. Хүнлэг бус хүмүүс биднийг удирдаж байна гэж харагдлаа. Эмнэлгийн байгууллага дампуурчээ гэдгийг сонсоод их эмзэглэлээ. Эмнэлгийн байгууллага сөнөсөн гэх яриаг сонсож байгаа эмч сувилагч асрагч нарт тохмооргүй байна.
Гаднаас оруулж ирж байгаа эм тариаг эмч, сувилагч нар шинжилдэггүй юм шүү. Харин тэд нар хүнд өвчтөн ирсэн тохиолдолд арай үйлчилгээ сайтай эм тариаг гаднаас олоод ирээчээ гэж ар гэрийнхэнд нь хэлсний төлөө бурууддаг. Эмийн сонсгол дээр ЭМ-ийн сайд хийж байсан одоо дэд сайд хийж байгаа хүн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн шүү.
Сонсгол дээр Өргөө амаржих газар дээр санхүүгийн зөрчил байсан мэт ярьсан. Яагаад ганцхан Өргөө амаржих газрыг ярих болов бусад эмнэлгүүд нь яасан бэ. Тухайн үед Өргөө амаржих газрын үйл ажиллагаа хэвийн, хүчний тухайд хэвийн байсан. Ковидын үед эхийн эндэгдэлгүй, хамгийн олон эхийг төрүүлсэн. Ковидын шалтгаанаар 24 эх бусад шалтгаанаар 64 эх эндсэн байдаг. Харин намайг ажиллах хугацаанд эх эндээгүй юм.
Санхүүгийн тухайд бүх баримт бий. Эмийн өртэй байсан ч даатгалын санхүүжилтээс орж ирэх мөнгө гэж байдаг. ЗГХЭГ-ын шалгалтын мөрөөр надад арга хэмжээ авсан мэт ярьдаг. Намайг явсны дараа шалгалт оруулж, шийдвэр гаргасан байдаг шүү. Мэдэгдэлдээ хариуцлагатай хандахгүй дээ.
Намайг ажиллаж байхад хугацаа нь дууссан чанаргүй эм тариа ирдэггүй байсан. Тендерийн асуудалд гэвэл хурал хийж сонголт хийдэг байсан. Ямар нэгэн алдаа байгаагүй, гэхдээ боловсронгуй болгох ажлууд их байсан. Сонсголын бол сайн сонссон" гэлээ.
Уншиж байна |