Өнөөдөр УОК-иос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Шадар сайд С.Амарсайханы хэлснээр үхсэн малын сэг зэмийг удахгүй бүрэн устгаж цэвэрлэнэ гэв.
Тэрбээр "Тавдугаар сарын 1-ний дотор үхсэн малын сэг зэмийг бүрэн устгах шийдвэрийг гаргалаа. Зудын эрсдэлийн хариу арга хэмжээний тайланг сонслоо. Эрсдэл асар өндөр байсан. Гэхдээ Засгийн газар шат дараалсан арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлсэн. Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас хамгийн багадаа 14.9 сая толгой мал буюу нийт мал сүргийн 23.9 хувь нь зүй бусаар хорогдох эрсдэл байна гэж анх тооцож байсан бол өнөөдрийн байдлаар 6.8 сая буюу 1.5 дахин бага буюу тооцоолж байснаас бага хорогдол гарсан байна" гэв.
Уншиж байна |