Төрийн албан хаагчдыг гадаадад тэтгэлэгээр сургана гэв
2024-04-18

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг салбарын сайд нар танилцуулсан. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан таваас дээш жил ажилласан багш нарыг гадаадад тэтгэлэгээр сургана гэсэн таатай мэдээлэл дуулгасан билээ.

 

 

Тодруулбал, тэрбээр "Монгол Улсад бакалаврын түвшинд ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг 330 сум, 170 хорооноос тухайн жилд Элсэлтийн Шалгалтын 2-3 хичээлд өндөр оноо авсан хүүхдүүдэд олгоод хоёр жил болж байна. Дэлхийн шилдэг 100 их сургуулийн хөтөлбөр үргэлжилнэ. Монголд тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийг сонгосон хүүхдүүдэд тэтгэлэгт орох боломжтой. Уг тэтгэлгийг удахгүй зарлана.

 

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг засгийн газрын нэрэмжит болгосон. Засгийн газрын нэрэмжит тэтгэлгийг магистр, докторын түвшинд тэргүүлэх, эрэлттэй мэргэжлүүдээр явуулах бодлогыг барьдаг.

 

Олон улсын IELTS шалгалтад өндөр оноо авч чадаагүй, таван жилээс дээш хугацаагаар үр дүнтэй ажилласан төрийн албан хаагчдыг бодлогоор дэмжиж, энэ жилээс гадаадад суралцуулахаар бэлдэж байна. Эхний ээлжид 500 орчим төрийн албан хаагчийн сонгон шалгаруулж, хэлний бэлтгэлд цагдаа, сувилагч, багш, сумын тамгын газрын ажилтнуудыг өндөр хөгжилтэй орнуудад сургах зохицуулалтуудыг Боловсролын Зээлийн Сангийн шинэ журамд орсон. Засгийн газар хоорондын тэтгэлгүүд үргэлжилнэ" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-18
зочин:
Багш нарт мэдлэг гэхээсээ сэтгэл их дутуу, хүүхдэд мэдлэг олгохоосоо хүүхдээс элдэв нэмэлт хичээл, давтлага нэртэй, хуваарьт цагтаа бус хичээлээс гадуур цагаар хичээл заасан болж мөнгө олох нь л гол болсон шиг ажиглагддаг. Хүүхэд чинь хичээлдээ тааруу байна, нэмэлт хичээл ав л гэх. Ирээдүй маань сургах сэтгэлгүй багштай, мөнгө олох аргыг шүтсэн залуу үе болчих бий вий. Яая даа?
2024-04-18
аөа:
Одоо интернэт хөгжсөн энэ цагт төрийн зардлаар гадаадад туршлага судлана, сурна гэж балай юмаа больж үз.
2024-04-18
pgdf:
За одоо болио. Зүгээр цалинг нь хүний хэрэгцээ хангах түвшинд хүргээд төрийн албан хаагч биш ангилалд оруулж үз. Одоо хамгийн доод зэрэглэлийн ажилд тооцогдох болчихоод байгаа багшийн нэр хүндийг өсгөсөн цагт тэртэй тэргүй сайн залуус аяндаа очно. Наад коммунист боловсролын системээ болио.
2024-04-18