Эмийн сонсголын үеэр Түр хорооны гишүүн Б.Жаргалмаа гишүүн гэрчүүдээс асуулт асууж хариулт авлаа.
Тэрбээр "Өглөөд л бид таагүй мэдээ сонсоод байна. Амьд байх эрүүл саруул байх, эрүүл хоол хүнс хэрэглэх нь ямар хэмжээнд байгаа вэ гэдэг нь анхаарал татаж байна. Хөл хорионы үеэр тодорхой хэмжээнд хуульзүйн этникийн алдаа байжээ. Эмийн чанарын асуудал дээр шинжээчид эмийн сангуудаар санамсаргүй түүврийн аргаар явж ижил нэр төрлийн эмийг авч шинжлэхэд хэдийгээр зөрүү гараагүй боловчиг чанарын асуудал нэлээд яригдсан. Иргэд маань ч хэлж байна чанаргүй эмээс болж эдгэрээгүй, харин ч хордлого өгсөн гэж ярьж байгаа юм. Цагдаагийн байгууллагад ч эмийн чанар аюулгүй байдал үйлчилгээтэй холбоотой хэргүүд хэрэг бүртгэл болон шалгалтын ажиллагаанд байгаа юм билээ. Бид чанартай эм хэрэглэж чадахгүй байна гэдэг тод жишээ байх.
Хэлэлцүүлэг явагдаж байхад дарамт шахалт ирж байгаа ч бас иргэдээс бид нарын төлөө ажиллаж байгаад баярлалаа гээд талархлын мэссэж ирж байгаа шүү. Тэр дундаа хугацаа дууссан эм оношлуурыг ЭМЯ, НЭМГ-аар дамжуулж өрхийн эмнэлгүүд рүү маш ихээр шахжээ. Өрхүүд иргэддээ өгсөн байхдаа үнэхээр эмгэнэлтэй байгаа шүү. Хугацаа дууссан чанаргүй эмэнд хэн хяналт тавьж байна вэ. Өрхийн эмнэлэгт асаргаа шаардлагатай иргэд хөгшин настнууд, хүүхдүүд үйлчлүүлж байгаа. Гэтэл бид иргэддээ ингэж хандаж байна шүү дээ. ЭМЯ-ныхан хаана байна. Өнөөдөр тэдний асуудлыг хэлэлцэж байхад ирээгүй байх юм. Яагаад эд нар сонсохгүй байгаа юм бэ. Иргэддээ үнэ төлбөргүй хөнгөлөлттэй эмээр үйлчилье гээд төсвийг нь тавьж өгөөд байхад хийгдсэн ажил нь байхгүй.
Өнөөдөр ургийн гажил хөгжил, тархины саажилт их байна, хорт хавдар их байна үүнийг судлах шинжлэх лабораторид байгуулж өгөөчээ. Үүнд тайлбар авмаар байна. Аль яам нь хариуцах юм бэ" гэлээ.
Уншиж байна |