Эмийн бизнесээр 800 тэрбум төгрөг эргэлдүүлж байгаа хүмүүс том байна, дарамталж байна
2024-04-17

Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр  гурав дахь өдрөө үргэлжлээд дуусна. Сонсгол эхэлсэн үргэлжилж байна. Түр хорооны гишүүн М.Оюунчимэг гэрчүүдээс асуулт асууж байна.

 

 

Тэрбээр "Эмийн үнийн өсөлт чанарын шаардлагатай холбоотой сонсголын сүүлийн өдөр. Олон нийтийн уур амьсгалыг харахад эмийн том монополууд эсрэг ажиллаж байна. Аль болохоор сонсгол үр дүнгүй болж байна. Ташаа мэдээлэл явуулж байна гэдэг ч юмуу эсвэл бид нар луу янз бүрийн мессэж бичиж сүрдүүлэх тохиолдол гараад байна. Ард иргэд ойлгож байгаа учир нь бид хүнс, эм хоёрынхоо эрүүл ахуйн чанарыг хангах үнийг стандарын түвшинд буюу дэлхийн зах зээлд хүргэх дээр эрсдэл байгаа ч ард нь гарах ёстой. Нотлох баримт бий. Хууль хүчнийхэн бидэнтэй хамт ажиллаж цэг тавих ёстой. Маш их дарамт ирж байна. Аргагүй 800 орчим тэрбум төгрөг эргэлдэж байгаа энэ бизнесийн зах зээл дээр байгаа хүмүүс мөнгөтэй байна. Та нараас айхгүй шүү" гэлээ. 

 

Өмнөх шалгалтууд болон аудитын дүгнэлтийг харахад стандартын бус чанарын шаардлага хангахгүй үйлчилгээ маш муу эмнүүд Монголын зах зээл дээр 60-70 хувийг эзэлж байна гэв. Мөн тоног төхөөрөмж нь хүй нэгдлийн үеийнх шигээ байдаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тоног төхөөрөмж авсан ч элэгдэл хорогдолд орно. Эмийн эрүүл мэндийн асуудал хүний эрүүл мэндийн асуудалтай холбоотой гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд яагаад ингэтлээ шуналд баригдаад оюуны хоосрол орчихов доо
2024-04-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-17
Ашиг сонирлын зөрчилтэй хүмүүсиыг ажлаас нь халаад атг т өгөөч дээ ямар заваан новшнууд вэ
2024-04-17