Эмийн сонсгол өнөөдөр гуравдахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эмийн хүртээмж чанарын талаар нээлттэй ярилцаж, гэрчүүдийн болон албаны мэдээллийг сонссон. Өчигдрийн сонсгол дээр хэд хэдэн ноцтой мэдээлэл яригдсаны нэг нь 11 тэрбумын эм хадгалалтын хугацаа дууссан тул устгах гэж байна гэсэн мэдээллийг Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал И.Балжинням өгсөн билээ. Тэрбээр энэ сонсголд гэрчээр оролцсон байна.
Тэрбээр "Ковидын үеийн нөөц бүрдүүлэлтийн 70 гаруй нэр төрлийн эмнэлгийн эм хэрэгсэл оношлуур, түүхий эдийг бүрдүүлсэн. Үүнээс бол гурван эм байгаа. Энэ бол арбидол, ремдесивир байна. Энэ гурван эмэнд Ерөнхий гэрээгээр аж ахуйн нэгжүүд оролцоод тендерээр ялсан байгууллагууд нь гэрээгээ байгуулаад татан авалтаа хийж авсан. Төр шууд худалдан авалт хийх, эсвэл стандартаас уг эмийг хасах ийм зүйл болсон. Үүнтэй холбоотойгоор 10 аж ахуйн нэгж дээр гэхэд 11 тэрбум төгрөгийн эм одоо устгагдах гэж байна. Авлага гэхэд он дамнасан байдлаар харахад 9 байгууллагад 30 гаруй тэрбум төгрөг болж байна шүү дээ. Цаана нь 40-50 байгууллага бий. Энэ маань эргээд эмийн үнэнд нөлөөлөөд байна" гэлээ.
Уншиж байна |