Нулимс асгаруулагчид хордсон сургуулийнхан цахимаар хичээллэж байна
2024-04-17

БЗД-ийн нутаг дэвсгэр Нийслэлийн ерөнхий боловсролын 147-р сургуулийн есдүгээр ангийн сурагч өчигдөр сургууль дээрээ их хэмжээний нулимс асгаруулагч хий цацсаны улмаас 100 гаруй багш сурагчид хордсон. Хордсон сурагчдыг ЭХЭМҮТ болон Цэргийн госпиталь, Монгол Японы нэгдсэн эмнэлэгт ЯТТ-аар хүргэж шаардлагатай гэсэн бүх эмчилгээг шуурхай хийж, арга хэмжээ авсан. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал тогтворжсон ажиглалтын байдалтай байгаа юм байна. 

 

 

Сургуулийн хоёрдугаар давхрын объект бүхэлдээ хорт хийн тархалтад өртсөн учраас ариутгал, халдваргүйжүүлэлтийг бүрэн хийхээс нааш сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй гэсэн эхний байдлаар дүгнэлт гараад байна.

 

Онцгой эрсдэлтэй нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэх боломжгүй байгаа тул өнөөдөр цахимаар хичээллэж байна. Тухайн хий цацсан хүү санаатай цацаагүй, ангийнхандаа сонирхуулах маягаар хий алдсан гэдгийг цагдаагийн байгууллагаас хэлж байна. Харин хүүхдүүдийн эцэг эх гомдолтой байгаа ажээ. 

Shuud.mn
Сонин хачин
хор цацсан хүүхэд бол хятад шдээ
2024-04-19