Эмийн чанар аюулгүй байдал үнэ өртөг хүртээмжийн талаарх сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголд албаныхан болон Түр хорооны гишүүд, гэрчүүд оролцож байгаа. Оролцож байгаа хяналт шалгалт түр хорооны гишүүд эрүүл мэндийн салбарыг уруугаа харчихсан уначихсан байна гэж дүгнэж байгаа билээ. УИХ-ын гишүүн Л.Батлут асуулт Нэгдүгээр амаржих газартай холбоотой асуудлаар асуулт асууж хариулт авлаа.
Тэрбээр "Эмийн хангалт хангамжтай холбоотой асуудлыг анзаараад байхад ганзагын наймааны хэлбэртэй байна. Хил гаалиар орж ирэхдээ цаашлаад төрийн байгууллага дээр очихоор тендерт орж үнэ нь дахин нугларч гарч ирдэг. Гүйцэтгэлийн санхүүжилт авах гэхээр тоног төхөөрөмж авсан доогуур үнээр үнэлдэг. Иргэдэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог. Хаана үйлдвэрлэсэн ямар тээврээр орж ирсэн ямар агуулахад байгаагаа хэлж мэдэхгүй юм. Үүнээс болж эмнэлгийн чанар чансаа үнэ ханш гэх мэт өчнөөн асуудал гарч ирнэ.
Дур дураараа, тендерийн хууль гэж ярьдаг. Манай төрийн байгууллагууд нь тийм зүйл байхгүй гэж их сайхан ярина. Эмийн агентлаг гэж бий. Үнэ ханшийн асуудал манайд болон дэлхийн хэмжээнд ямар байх ёстой юм бэ. Чанар чансаа ямар байх. Цаашлаад үйлдвэрлэгчээс хэрэглэгч рүү шууд оруулж ирдэг өөрчлөлтийг яагаад хийж болохгүй байгаа юм бэ. Эмийн агентлаг зах зээлийн үнээ тавьдаг, хяналтын мэдээллийн тогтолцоо байх ёстой гэж хараад байгаа. Чиг үүрэг нь ч тийм байх ёстой биздээ. Ийм байхыг хүсдэггүй болохоор ганзагын наймаа цэцэглэхгүй яадаг юм бэ. Захын нэг эмнэлгийн удирдлага арга саам хайж байгаад амандаа орсон үнээр тендер нэртэй төсвийн мөнгө хулгайлаад сууж байгаа чинь үнэн биздээ. Энэ бүхнийг хянаж чадаагүй удирдлагуудын буруу. Тэгээд худлаа тайлбар хийгээд сууж байдаг. Та нар хянаж арга хэмжээ авахгүй яасан юм бэ" гэж уурлав.
Уншиж байна |