Өнөөдөр Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч ангидаа нулимс асгаруулагч хий цацсаны улмаас хүүхдүүд хорджээ. Тодруулбал, 11:00 минутад Баянзүрх дүүргийн 12-р хороо 147-р сургуульд “Нулимс асгаруулагч цацуулсан гэх” утгатай дуудлага ирсэн байна. Түргэн тусламжийн баг очиход гурван насанд хүрэгч, 64 хүүхэд нулимс гоожно, хоолой хорсож дотор муухайрна гэх зовиуртай байсан.
Улмаар насанд хүрсэн 3 хүнийг Цэргийн төв эмнэлэг, 37 хүүхэд ЭХЭМҮТ, 8 хүүхэд БЗДНЭ, 19 хүүхэд МЯНЭ-д хүргэгдсэн байна. ЭХЭМҮТ "147 дугаар сургуулийн 30 гаруй хүүхэд нулимс асгаруулагчид хордсоны улмаас хүргэгдэн ирсэн. Эмч нар яаралтай түргэн тусламж үзүүлэн усанд оруулж, хордлого тайлах эмчилгээг эхлүүлсэн" гэв. Шаардлагатай эмчилгээ хийсний дараа шинжилгээ хийх юм байна.
Уншиж байна |